“Hipay” компани ажилтнууддаа хувьцаагаа бэлэглэж, хувьцаа эзэмшигч болголоо
2024, 7 сарын 18. 11:080

Азийн тэргүүлэгч цахим хэтэвч “Хайпэй” компани ажилтнууддаа 300 сая төгрөгийн үнэ бүхий хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүллээ. Тодруулбал “Хайпэй эмплойе” ХХК-аараа дамжуулан компанийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй 20 орчим ажилтандаа 3 саяас 75 сая хүртэлх төгрөгийн хувьцаа эзэмшүүлж байгаагаа зарлалаа.

“Хайпэй” компанийн толгой компани болох “Монголын финтек групп” ХК нь 2023 онд ESOP /Employee stock ownership plan/ хөтөлбөрийн хүрээнд “Сэндли ББСБ” ХК-ийнхаа 127 ажилтандаа нийт 420 сая төгрөгийн үнэ бүхий хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж, тус компанийн хувьцаа эзэмшигч болгож байсан бөгөөд энэ удаа /зах зээлд тэргүүлэгч цахим хэтэвч Hipay/ “Хайпэй” компанийнхаа хувьцааг ажилтнууддаа эзэмшүүлж байна.

Ийнхүү тус групп компаниас хэрэгжүүлж буй ESOP хөтөлбөрийн хүрээнд үнэ цэн бүхий 150 орчим ажилтандаа 720 сая төгрөгийн хувьцаа үнэ төлбөргүй эзэмшүүллээ. Энэ тухай “Монголын финтек групп” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат хэлэхдээ “Аливаа байгууллагын хөгжил, ирээдүйн үнэ цэнийг өсгөхөд мэдлэг, чадвартай, сэтгэл, зүтгэлтэй ажилтнууд чухал нөлөө үзүүлдэг. Энэ агуулгаараа Олон улсад компаниуд ажилтнуудаа урамшуулж, хувьцаагаа эзэмшүүлдэг жишиг бий. Үүнийг манай групп компани амжилттай хэрэгжүүлж байна” хэмээн ярилаа.

“Хайпэй” компани нь дэлхийн хамгийн том цахим төлбөрийн платформ болох “Ant Group’’-ийн Alipay+-н Монгол дахь цорын ганц хамтрагч бөгөөд мөн WeСhat Pay-н албан ёсны түнш юм.

Дээрх томоохон хамтын ажиллагааны хүрээнд Hipay аппликейшний хэрэглэгчид Хятад улсын 400 гаруй хотод шууд төлбөр тооцоо хийхээс гадна Япон, Солонгос, Хонконг, Тайланд, Австрали, Малайз, Филиппин, Катар, АНУ, Арабын Нэгдсэн Эмират улс болон Европын 30-аад оронд “Alipay+”-н QR кодыг Hipay аппликейшнээр уншуулан монгол төгрөгөөр үйлчилгээний төлбөр тооцоогоо хормын дотор төлөх боломжийг бүрдүүлсэн. Мөн БНХАУ-ын иргэд, жуулчид монголд төлбөр тооцоогоо WeChat Pay апп-аараа төлөх боломжийг бүрдүүлсэн юм.

“Монголын финтек групп” ХК-ийн хамгийн сүүлд амжилттай хэрэгжүүлсэн төсөл нь холын зайн морин тойруулгын клубийг Төв аймгийн Сэргэлэн суманд байгуулж, өнгөрсөн 5 дугаар сард “Hipay Cup 2024” уралдааныг амжилттай зохион байгуулсан бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хоёр дахь морин тойруулгаа барихаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Эх сурвалж: Хайпэй

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35