Ж.Байден өрсөлдөөнөөс гарч, К.Харрисыг дэмжлээ
7 сарын 22. 10:130

Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс гарч, дэд Ерөнхийлөгч Камала Харрист халаагаа өгнө гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ням гарагт мэдэгдлээ. Тэрбээр бүрэн эрхийн үлдсэн хугацаагаа дуусгана гэдгээ дурдаад, энэ долоо хоногийн сүүлчээр ард түмэндээ хандан үг хэлэхээр төлөвлөжээ.

Үүний хариуд К.Харрис хэлэхдээ, Ж.Байдены дэмжлэгийг хүлээсэндээ бахархаж байгаагаа илэрхийлээд "нэр дэвших эрхээ авч, ялалт байгуулна" гэдгээ амлалаа. К.Харрис улс төрийн томоохон намаас нэр дэвшигчээр сонгогдсон анхны өнгөт арьст эмэгтэй, анхны ази-америк гаралтай хүн болж магадгүй байна. Байден-Харрисын сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулагчдын зүгээс үндсэн хорооны нэрийг өөрчилж, Харрисыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарлахын тулд Холбооны сонгуулийн комисст хүргүүлсэн мэдүүлэгтээ өөрчлөлт оруулжээ. Ингэснээр К.Харрис сонгуулийн сурталчилгааны сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй болох аж.

Ж.Байдены дэмжлэгийг авсан хэдий ч К.Харрис нэр дэвших эсэх, эсвэл өөр хүний нэрийг дэвшүүлэхийн тулд нам ямар үйл ажиллагаа явуулах нь одоогоор тодорхойгүй байна. Үүнээс гадна, Баруун Виржиниа муж улсаас сонгогдсон сенатч, бие даан нэр дэвшигч Жо Мэнчиний ойрын хүмүүсийн ярьснаар бол, тэрбээр Ардчилсан намын гишүүнээр дахин бүртгүүлж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байгаа ажээ.

Ж.Байден өрсөлдөөнөөс гарахаа мэдэгдсэний дараа Д.Трамп CNN телевизийн сэтгүүлчтэй утсаар ярихдаа "Ж.Байден бол Америкийн түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч” гэж тодорхойлсон байна. Ерөнхийлөгч асан мөн дэмжигчдэдээ хандан хандив өргөхийг уриалжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54