К.Харрис нэг хувиар илүүрхэв
8 сарын 5. 11:190

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас албан ёсоор нэр дэвшсэн дэд Ерөнхийлөгч Камала Харрис Америкийн хүн амын дунд дэмжлэг хүлээж буй байдлаараа Ерөнхийлөгч асан Д.Трампаас илүүрхэж байна. Үүнийг телевизийн CBS News суваг ба судалгааны YouGov байгууллагын хамтран явуулсан санал асуулгын дүн харууллаа.

Хэрвээ санал асуулга явуулсан өдөр сонгууль болох аваас америкчуудын 50 хувь нь Харрисын төлөө, 49 хувь нь Трампын төлөө саналаа өгөхөөр байна. Нөгөөтэйгүүр, сонгуульд гуравдагч нэр дэвшигч буюу бага Роберт Кеннеди оролцсон тохиолдолд Харрис 49 хувь, Трамп 47 хувь, Кеннеди 2 хувийн санал тус тус авахаар байна.

Харрисын төлөө саналаа өгнө гэж хариулсан америкчуудын 41 хувь нь Трампыг Ерөнхийлөгчөөр сонгохгүйн тулд, 34 хувь нь хувь хүнийхээ үүднээс Харрист таатай ханддаг учраас, 24 хувь нь Ардчилсан намын нэр дэвшигч учраас Харрисыг дэмждэг гэдгээ илэрхийлжээ.

Санал асуулгыг 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 2 хүртэлх хугацаанд бүртгэлтэй 3102 сонгогчийг хамруулан явуулжээ. Санал асуулгын дүн 2 хувь нэгжээр хэлбэлзэх магадлалтай.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18