К.Харрисын штабт 55 сая долларын хандив цугларчээ
7 сарын 23. 9:050

Ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн өрсөлдөөнөөс гарснаас хойших хугацаанд дэд ерөнхийлөгч Камала Харрисын сонгуулийн штаб 55 сая гаруй долларын хандив хүлээн авчээ. Энэ тухай Ардчилсан намд зориулан хандив цуглуулж буй ActBlue платформын мэдээлэлд үндэслэн Politico сонинд бичжээ.

АНУ-ын зүүн эргийн цагаар 22:00 цагийн үед /Улаанбаатарын цагаар өглөөний 10:00 цаг/ Харрисын сонгуулийн кампанит ажилд зориулан цугларсан жижиг хандивуудын нийлбэр дүн 55 сая доллароос давсан байна.

Өмнө нь мэдээлснээр, Ж.Байден өрсөлдөөнөөс гарснаас хойш 5 цагийн дараа 27,5 сая долларын хандив цуглараад байв. Politico сонинд бичсэнээр, 6 дугаар сарын эцсийн байдлаар Байдены сонгуулийн штабт цуглараад байсан 95 сая долларыг одоо Харрисын кампанит ажилд зарцуулах ёстой. Харин The Washington Examiner сонинд бичсэнээр бол, хэрвээ Харрис нэр дэвших боломжгүй болж, өөр улстөрч түүнийг орлох болсон тохиолдолд цугларсан мөнгийг хандивлагчдад буцаан олгох ёстой.

Politico сонинд мэдээлснээр, ням гарагийн оройны байдлаар Харрисыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг Ардчилсан намаас Сенатад сонгогдсон 26 гишүүн, Төлөөлөгчдийн танхимын 72 гишүүн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Нью-Жерси, Нью-Йорк, Калифорни, Мичиган, Пенсильвания зэрэг муж улсуудын захирагчид түүнийг дэмжиж байна. Мөн Ерөнхийлөгч асан Билл Клинтон, түүний гэргий Хиллари Клинтон нар дэд ерөнхийлөгчийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54