Путин үерт өртсөн Умард Солонгост тусламж санал болгов
8 сарын 6. 10:310

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин найрамдалт харилцаагаа улам сайжруулахаар тохиролцсон Умард Солонгост үерийн гамшгийг даван туулахад дэм болохоор хүмүүнлэгийн тусламж үзүүлэх санал тавьжээ.

Тэрээр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд илгээсэн зурвастаа “Тохиолдоод буй гамшгаас үүдэн сэтгэл шимширч, тус дэм болохыг хүслээ. Танай ард түмэнд хэзээд туслахад бэлэн гэдэгт итгэж, найдаарай” хэмээгээд гамшгийн хохирлыг арилгах, даван туулах үйлсэд шуурхай тусламж үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн талаар Пёняны төрийн мэдээллийн агентлаг ням гарагт мэдээлжээ.

Хариуд нь Ким Жон Ун талархсанаа илэрхийлэн “Хүнд цагт нөхрийн чанар таниулан тусалж дэмжиж байгаад сэтгэл минь ихэд хөдөлж байна” хэмээгээд гамшгийг даван туулах өөрсдийн гэсэн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаагаа, мөн зайлшгүй шаардлага гарвал тусламжийн саналыг хүлээж авна гэдгээ илэрхийлжээ.

Үүнээс өмнө Өмнөд Солонгосын зүгээс тусламж үзүүлэх санал тавьсан ч Ким Жон Ун тус саналыг хүлээж аваагүйгээр барахгүй, үл тоосон хандлага үзүүлсэн юм.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18