OpenAI компани Broadcom-тай хамтран хиймэл оюун ухааны технологид зориулсан чип бүтээнэ
7 сарын 24. 20:160

ChatGPT чатботыг хөгжүүлэгч OpenAI компани хагас дамжуулагч үйлдвэрлэгч АНУ-ын Broadcom компанитай хамтран хиймэл оюун ухааны технологид зориулсан чипийг бүтээхээр ярилцаж байгаа гэсэн мэдээлэл гарчээ.

Мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшсэн мэдээллийн хэрэгсэл болох The Information орон нутгийн цагаар 18-ны өдөр эх сурвалжаас иш татан, OpenAI компани нь Broadcom зэрэг хагас дамжуулагчийн загвар зохион бүтээдэг компаниудтай хамтран хиймэл оюун ухааны технологид зориулсан чип бүтээх талаар ярилцаж байгааг онцлов. Broadcom нь хэрэглээний тусгай хагас дамжуулагчийн салбарт хүчирхэг өрсөлдөгчдийн нэг бөгөөд хэрэглэгчийн захиалгын дагуу бүтээгдэхүүн боловсруулж, үйлдвэрлэдэг компани юм.

OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Альтман хиймэл оюун ухааны технологид зориулсан чип хөгжүүлэгч гарааны компани байгуулахаар зорьж байсан ч саяхнаас Broadcom компанитай ийнхүү хамтран ажиллахаар болсон гэж The Information мэдээлэв. Түүнчлэн OpenAI Google-ийн хиймэл оюун ухааны чип хөгжүүлэх хэлтсийн инженерүүдийг “урвуулсан” хэмээн тус мэдээнд дурдсан байна.

Ингэснээр тус компани нь хиймэл оюун ухааны хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч NVIDIA компаниас хараат байдлаа бууруулж, нийлүүлэлтийн сүлжээгээ бэхжүүлж зорилготой гэж харж болох юм. NVIDIA компани нь хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхэд шаардлагатай өндөр өртөг бүхий хагас дамжуулагчийн зах зээлийн 90 орчим хувийг дангаар хянадаг билээ. Зөвхөн OpenAI төдийгүй Microsoft, Anthropic, Google зэрэг бусад технологийн компаниуд ч ихэвчлэн NVIDIA-ийн хагас дамжуулагчийг ашигладаг юм.

Гэвч тус хоёр компани хамтран шинэ чип бүтээсэн ч 2026 он хүртэл тогтвортой масс үйлдвэрлэлээр үйлдвэрлэх боломжгүй гэдгийг The Information онцолжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54