Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
АНУ-ын засгийн газар Жиоржиа муж дахь Хьюндай мотор компанийн 7.6 тэрбум ам.долларын цахилгаан автомашины үйлдвэрийн зөвшөөрлийг байгаль орчны талаас нь эргэн харахаар шийджээ.
Тухайлбал, тус мужийн байгаль хамгаалагч нар тухайн үйлдвэр нутгийн цэвэр усны нөөцөд ямар сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг эрх баригчид дутуу шалгасан хэмээн гомдол мэдүүлсний үндсэн дээр засгийн газар дээрх шийдвэрт хүрсэн байна.
Хьюндай мотор групп 2022 оны аравдугаар сард Жиоржиа мужийн Брайан тосгонд 8000 ажлын байр бүхий цахилгаан машин, түүний баттерейн үйлдвэр байгуулж эхэлсэн нь энэ оны аравдугаар сард үүдээ нээх төлөвлөгөөтэй байсан юм.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар 2022 онд нутгийн удирдлагууд тус үйлдвэрийг байгуулах зөвшөөрөл өгөхдөө Хьюндай нутгийнхны ундны уснаас хомсолж, газрын гүнээс өдөрт 25 сая литр ус татна гэдгийг тодруулаагүй гэжээ.
Тус үйлдвэрийн хэрэгцээнд зориулан дөрвөн шинэ худаг гаргана гэсэн төлөвлөгөөг дахин хянаж, хэчнээн хэмжээний ус ашиглахыг илүү нарийн тооцоолж үзэхэд бичиг баримтад дурдсан “бага хэмжээний” ус шаардагдана гэдэг хэсгийг дахин шалгах нь зүйтэй гэж үзсэн байна.
Өмнө нь уг үйлдвэрийг аль аль талдаа ашигтай наймаа боллоо хэмээн салбарынхан үзэж байв. учир нь Жиоржиа мужид цахилгаан автомашины үйлдвэр байгуулснаар Хьюндай АНУ-ын цахилгаан машины импортын татвараас чөлөөлөгдөж, нөгөө талаас тухайн орон нутаг бизнесийн хөгжлийн шинэ төв болох байлаа.
Хьюндайн тайлбарлаж байснаар тус үйлдвэр ашиглалтад ормогцоо жилд Хьюндай, Киа, Женесис тэргүүтэй зургаан брендийн 300 мянган цахилгаан автомашин үйлдвэрлэж эхэлнэ, тэр нь цаашид 500 мянга болон өсөх боломжтой гэж байв.
Эх сурвалж: Yonhap
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй