“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
9 сарын 13. 12:470

“Сүйрлийн бурхан” хочит Апофис солир 2029 онд дэлхийтэй асар ойроор зөрөхдөө шүргэж болзошгүй гэх маш бага хэдий ч огт үндэслэлгүй бол биш эрсдэл байгаа гэнэ. Ийм шүргэлдээн болох магадлал тэрбумд ганц гэж байгаа хэдий ч нарийн тодорхойлж, чухам шүргэх эсэхийг нь мэдэхийн тулд дахиад гурван жил ажиглах шаардлагатай аж.

Газрын самар шиг хэлбэртэй тус солир 340м өргөн буюу ерөнхийдөө ойролцоогоор Эйфлийн цамхаг шиг хэмжээтэй гэнэ. Ийм хэмжээтэй солир дэлхийг мөргөлөө гэхэд тэр аяар нь устгаад байх том аюул дагуулахгүй ч гэлээ нэг томхон хотыг газрын зургаас үүрд арчих чадал бий. Гэвч үнэхээр тийм асуудал үүсвэл дэлхийг хамарсан цаг уурын ноцтой үзэгдлүүд дагалдах нь дамжиггүй.

Анх 2004 онд олж нээсэн тус солирыг Египетийн харанхуй, өвчин зовлонгийн могойн толгойт Апеп бурхны нэрээр Апофис хэмээн нэрлэсэн тул “Сүйрлийн бурхан” гэх хочтой болсон гэнэ.

Нээгээд удаагүй байхдаа эрдэмтэд тус солирыг 2029 оны дөрөвдүгээр сарын 13-нд дэлхийтэй асар ойроор зөрнө гэдгийг мэдээлж байсан юм. Гэхдээ дахин сайтар ажигласны дүнд солир дэлхийгээс 32 мянган км зайтай буюу Сар дэлхий хоёрын зайнаас арав дахин ойр зайтай зөрөх магадлал их байгааг мэдээлсэн юм. Иймд Апофис дэлхийг шүргэхгүй байлаа ч зарим нэг хиймэл дагуулыг хамаад өнгөрч магадгүй аж.

Гэвч сансарт буй аливаа солир бусад жижиг чулуунд цохигдон чиглэлээ өөрчлөх тохиолдол олон. Тийм ч учраас 2022 онд АНУ-ын ҮАТСНА Диморфис солирыг сансрын хөлгөөр мөргөн чиглэлийг нь өөрчлөх туршилтыг нэн амжилттай гүйцэтгэсэн билээ. Тэгвэл Апофис солирын чиглэл үүнтэй төстэй байдлаар бага зэрэг хазайсан нь таван жилийн дараа дэлхийг шүргэх эрсдэл үүсгэсэн байна.

Гэвч энэ талаар нарийн мэдээлэлтэй болохын тулд 2027 он хүртэл хүлээхээс өөр аргагүй гэнэ.

Эх сурвалж: Live Science

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38