АНУ-ын ихэнх бизнесүүд хиймэл оюуныг аюул хэмээн үзэж байна
8 сарын 20. 12:320

Хиймэл оюун ухааныг жинхэнэ аюул хэмээн үздэг америк бизнесүүдийн тоо хоёр жилийн хугацаанд тав дахин нэмэгдсэнийг судалгаан дээр үндэслэн эдийн засгийн Таймс сэтгүүл онцоллоо.

Тухайлбал, АНУ-ын том компаниудын талаас илүү буюу 56 хувь нь хамгийн сүүлийн үеийн тайландаа хиймэл оюун ухааныг “аюултай” хэмээн үзэж байгаагаа тусгасан байна.

Хоёрхон жилийн өмнө буюу 2022 онд гэхэд дээрх тоо ердөө есөн хувь байжээ. Дээрх судалгааг хийхдээ Arize AI судалгааны цахим платформ Фортюн сэтгүүлийн нэрлэсэн шилдэг 500 компанийг судалсан байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр хиймэл оюуны авчирч буй хамгийн том аюулуудын нэг бол шинэ технологийг зарим компани бусдаасаа хурдан, түрүүлж эзэмшсэнээр үүсэх ширүүн өрсөлдөөн гэнэ. Цаашлаад хиймэл оюун ухааны хүний эрх, ажил олголт, хувийн нууцад үзүүлж болзошгүй сөрөг нөлөөтэй холбоотой ёс зүйн асуудлууд багагүй аюул дагуулна гэж тэд үзсэн байна.

Хиймэл оюун ухааныг аюултай хэмээн үзэж буй байгууллагуудын дунд ихэнхийг нь буюу 90 хувийг нь Нетфликс, Дисней тэргүүтэй энтертайнмент салбарынхан бүрдүүлж байгаа юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас