Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
9 сарын 16. 12:030

Нэр хүнд, өмч хөрөнгө нь өсөх тусам Илон Маск болзошгүй халдагчдыг үргээхийн тулд хамгаалалтаа эрс чангалж байгаа бололтой.

Нью-Йорк Таймс сонин Тесла компани болон цагдаагийн байгууллагаас алдагдсан зарим мэдээллээс эш татан Маскийн хувийн хамгаалалт эрс чангарч эхэлсэн гэнэ.

Жишээ татахад, өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын кибертракийн арга хэмжээний үеэр зохион байгуулалттай буудалцаанаас сэргийлж Тесла компанийн хамгаалалтынхан болон өөрийн эзэмшдэг нууцлаг Фоундэшн Секюрити фирмийн хувийн бие хамгаалагч гэх мэт гуч гаруй бие хамгаалагчтай явсан билээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр дор хаяж 2018 оноос эхэлж тэрээр өөрийн гэсэн нууц алба бүрдүүлж, компанийн гүйцэтгэх захирал гэхээс илүү улс төрийн том удирдагч шиг аяглах болжээ.

Тэрээр зургаадугаар сард сэтгүүлчид “Би лав өнгөрсөн долоон сар хүрэхгүй хугацаанд намайг болон өөр бусад олон хүн хөнөөхийг санаархсан хоёр ч алуурчинтай тааралдах шахлаа. Би ганцаараа айгаад байгаа юм биш” хэмээжээ.

Тэгтэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Маскийн холбоотон Д.Трамп долоодугаар сард кампанит ажлынхаа үеэр буудуулсан явдал түүнд улам их айдас нэмсэн бололтой.

Эх сурвалж: Futurism

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16