Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
9 сарын 17. 11:380

Сүүлийн арав гаруй жилд тохиогоогүй хүнд ган гачиг тохиож, ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэж байгаа тул Зимбабын эрх баригчид 200 заан агнаж, иргэдийн хүнсний хэрэгцээг хангах шийдвэрт хүрчээ.

Зимбабын байгалийн цогцолборт газар, ан амьтдын удирдлагын хэвлэлийн төлөөлөгч Тинашэ Фараво даваа гарагт “Манай орны хүн амын тэн хагас нь өлсгөлөнд өртөх эрсдэлд ороод байна. Иймд бид 200 заан агнахаас өөр аргагүй боллоо” хэмээн мэдээлжээ.

Зимбабын эл шийдвэрийг даган Намибт ч гэсэн заан болон бусад зэрлэг амьтдыг олноор агнаж ужиг гангаас үүдэлтэй өлсгөлөнгийн аюулаас сэргийлэх шийдвэр гарсан байна.

Фаравогийн мэдээлснээр Зимбаб одоогийн байдлаар “багтаамжаасаа” хоёр дахин давсан 84 мянган толгой орчим заантай гэнэ.

Эрх баригчдын мэдээлж байгаагаар тус орны ойн хэмжээ дээрх олон тооны зааныг хооллоход хүрэлцэхгүй учир хүн, байгалийн харилцаа зарим талаар алдагдахад хүрч эхэлсэн гэнэ. Жишээлбэл, аливаа амьтны тоо толгой хэрээс хэтэрч, хүнс тэжээл нь хомсдоод эхлэхэд дархан цаазат газраасаа гарч, хүнс, ус эрэн хүний суурьшлын бүсэд нэвтэрч асуудал тарих нь наад захын хэрэг юм.

Намибын эрх баригчдын мэдээлж байгаагаар заан тэргүүтэй нийт 750 ан амьтан агнаж, өлсгөлөнд өртөж буй иргэдэд тараахаар шийдсэн бөгөөд аль хэдийн 150 гаруй ан авлаж 57 мянга орчим кг мах тараагаад байгаа гэнэ.

Фаравогийн мэдээлснээр Зимбабт хамгийн сүүлд 1988 онд хүн болон зааны дунд үүссэн асуудлыг намжааж, заануудыг хүн рүү дайрахыг болиулахын тулд зааныг олноор нь авлаж байсан түүхтэй гэнэ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04