Путин ОХУ-ын зэвсэгт хүчнийг 2.4 саяд хүргэх тогтоолд гарын үсэг зурлаа
9 сарын 17. 10:180

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоог бараг 2.4 саяд хүргэж, түүний 1.5 сая нь цэрэг байх тогтоолд гарын үсэг зурлаа.

Үүнээс өмнө тэрээр ижил тогтоолыг 2023 оны арван хоёрдугаар сард баталж, зэвсэгт хүчнийг 2.2 сая гаруй болгож, түүний 1.3 сая нь цэрэг байхаар нэмж байв.

Иймд даваа гарагт баталсан шинэ тогтоолын хүрээнд Путин зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг 2,389,130 болгон нэмэхэд шаардлагатай санг Батлан хамгаалах яамд гаргаж өгөх тушаал баталжээ.

Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Димитри Песков “Өрнийнхөн шууд болон шууд бусаар манай орны эсрэг нэгдэж байгаа энэ үед бид улсынхаа аюулгүй байдлыг сэргийлэн бэлтгэх нь зүйтэй. Өрнийн орнууд нэгдэн бидний эсрэг айн зарлаж байна. Бүгд шууд болон шууд бус аргаар цэргийн болон эдийн засгийн, санхүүгийн, хуулийн зэрэг дайнд манай эсрэг нөлөөлж байна” хэмээн тайлбарласан байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоог нэмэх энэ үйл ажиллагаа зөвхөн сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулан зэвсэгт хүчинд ажиллах сонирхолтой иргэдийг хамруулна гэсэн аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04