Япон: 65-69 насны иргэдийн тал хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна
9 сарын 17. 9:230

Японд 65 ба түүнээс дээш насныхан нийт хүн амын 30 хувийг эзэлдэг ба 65-69 насны хүмүүсийн тал хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна гэх судалгаа гарчээ.

Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яамнаас 15-ны өдөр нийтэлсэн хүн амын тайланд дурдсанаар, 65 болон түүнээс дээш насны хүмүүсийн тоо 36 сая 250 мянгад хүрсэн нь жилийн өмнөхтэй харьцуулахад 20 мянгаар нэмэгдэж, түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсныг онцлов. Энэ нь Японы нийт хүн амын 29.3 хувийг эзэлж буй хэрэг бөгөөд энэхүү үзүүлэлтээрээ ч мөн түүхэн дээд амжилтыг эвдсэн байна.

НҮБ-ын тооцоолсноор, Япон улс нь нийт хүн амд 65 ба түүнээс дээш насны хүмүүс хамгийн өндөр хувийг эзэлдэг орнуудыг тэргүүлсэн ба Итали (24.6%), Герман (23.2%) улсууд удаалсан талаар цохон тэмдэглэжээ. Харин 75 ба түүнээс дээш насны хүн ам 20.76 сая буюу тус улсын нийт хүн амын 16.8 хувийг эзэлж байгаа аж.

Японы нийт хүн ам энэ жил 123.76 сая болсон нь өмнөх оныхоос 590 мянгаар буурсан үзүүлэлт бөгөөд хүн амын тоо зогсолтгүй буурсаар байгаа юм.

Хүн амын хөгшрөлтийг дагаад эдийн засгийн шалтгаанаар тэтгэврийн наснаас хойш үргэлжлүүлэн ажиллаж байгаа ахмадуудын тоо ч нэмэгдэх болжээ. Өнгөрсөн онд 65-69 насны иргэдийн 52 хувь нь ажил эрхэлж байсан нь өмнөх оныхоос 1.2 пунктээр өссөн байна. Ингэснээр 65 ба түүнээс дээш насны хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн эзлэх хувь 25.2 хувьд хүрсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04