Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
9 сарын 16. 10:060

Их Британийн өдөр тутмын The Guardian сонины орон нутгийн цагаар 10-ны өдөр мэдээлснээр, Антарктидын өвлийн улирал дахь далай мөсний талбайн хэмжээ өнгөрсөн жилийг оруулаад хоёр дахь жилдээ дараалан түүхэндээ байгаагүй доод түвшинд хүрэх төлөвтэй байгаа талаар онцолжээ.

Tус сонинд бичсэнээр, энэ сарын 7-ны байдлаар Антарктидын далайн мөсний талбайн хэмжээ 17 сая хавтгай дөрвөлжин километр болсон нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд дунджаар 18.4 сая хавтгай дөрвөлжин километр байсантай харьцуулахад эрс буурсан болохыг дурдсан байна.

Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын үзүүрт орших Антарктидад 3-р сараас 10-р сар хүртэл өвлийн улирал үргэлжилдэг бөгөөд далайн мөсний талбайн хэмжээ өвөл дуусах үед буюу 9-р сард оргилдоо хүрдэг.

Өнгөрсөн жил Антарктидын далайн мөсний талбай дундажтай харьцуулахад 1.6 сая хавтгай дөрвөлжин километрээр буурч, хамгийн бага хэмжээнд хүрсэн нь Их Британи, Франц, Герман, Испанийн газар нутгийн хэмжээг нийлүүлсэнтэй тэнцэнэ гэж The Guardian сонинд өгүүлжээ.

Австралийн далайн мөс судлаач Вилл Хоббс "Өнгөрсөн жил тохиосон үзэгдэл энэ жил ч давтагдах нь тодорхой боллоо. Далайн усны температур нэмэгдэж байгаа нь далайн мөсөнд нөлөөлж байна" гэв.

Тэрээр үргэлжлүүлэн "Сүүлийн хоёр жил түүхэн дэх хамгийн халуун жил болж, дэлхийн агаарын температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 градусаар нэмэгдсэн. Энэхүү дэлхийн дулаарал одоо Антарктидын орчмын далайд ч нөлөөлж байна" гэж тайлбарласан байна.

Австралийн Цаг уурын товчооны доктор Фил Рид хэлэхдээ, Австралид зун бороо орох нь олширч, өвөлдөө хуурайшилт ихтэй болох зэргээр Антарктидын далайн мөс багасаж буй явдал нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын цаг агаар, уур амьсгалд нөлөөлж эхлээд байна хэмээн цохон тэмдэглэв.

Нэмж дурдахад, Их Британийн Антарктидын судалгааны хүрээлэнгийн зүгээс мэдэгдэхдээ 2022 оны сүүлээр Антарктидын далайн мөсний хэмжээ дээд цэгтээ хүрч буурсан явдал нь олон арван сая хаан оцон шувууны зулзага үхэхэд хүргэсэн байж болзошгүй гэх судалгааг үр дүнг гаргасан гэж The Guardian сонин мөн онцолжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16