Шинэчлэгдсэн iOS хиймэл оюун ухаанаар гэрэл зураг дээрээс аливаа дүрсийг арилгадаг боллоо
8 сарын 29. 11:010

Цахим технологийн Apple компани iOS 18.1, iPadOS 18.1, macOS 15.1 Sequoia үйлдлийн системүүдийнхээ шинэчлэлийг танилцуулжээ. Эл шинэчлэлээр тус брэндийн хиймэл оюун ухаан гэрэл зураг дээрээс аливаа хүсээгүй, илүү дүрсийг арилгах чадвартай болсон байна.

Тухайлбал цэвэрлэгээ(Clean Up) үйлдлийг ашиглан хэрэглэгч гэрэл зураг дээрээс хүсээгүй дүрсээ сонгосноор хиймэл оюун ухаан зургийн чанарт нөлөөлөхгүйгээр тухайн дүрсийг арилгаж өгөх юм байна. Тэгэхдээ хиймэл оюун ухааны гүйцэтгэх гол үүрэг нь тухайн дүрсний үлдээх хоосон зайг зөв зүйтэй дэвсгэрээр дүүргэхэд оршиж байгаа аж. Тэгэхдээ орчны сүүдэр, гэрлийн тусгал зэргийг онцгой анхаарснаар дүрс арилгасан нь мэдэгдэхээргүй үр дүн гарах гэнэ.

Арилгах дүрсээ сонгохдоо хэрэглэгч тухайн дүрсний аль нэг хэсэгт ганц дарснаар ухаалаг утас түүнийг нь таньж автоматаар сонгож өгөхөөс гадна хэрэглэгч хүсвэл тухайн дүрсийг тойруулан зурах, дарж будсан ч болох аж.

Харин Apple-ын өрсөлдөгч Google компани үүнтэй төстэй үйлчилгээг энэ оны эхээр хэрэглэгчдийн хүртээл болгосон билээ.

Эх сурвалж: THECHURCH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18