Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Их Британийн Мийтли компани лабораторид ургуулсан тахнианы махыг энэ онд багтаан тэжээвэр амьтны хүнс үйлдвэрлэгчдэд нийлүүлж эхэлнэ гэдгээ зарлалаа. Ингэснээр ИБУИНВУ хиймэл махыг нийтийн хэрэглээнд нэвтрүүлсэн Европын анхны улс болж байна.
Тус компанийн гүйцэтгэх захирал Овен Энсорын хэлснээр тэд лхагва гарагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн департментын Амьтан, ургамлын эрүүл ахуйэ агентлагаас зөвшөөрөл авсан гэнэ. Мөн эх сурвалжийн мэдээлснээр энэ бол Брекситийн ач юм. Учир нь ЕХ-ноос гарснаар ИБУИНВУ Европын дүрэм журмуудад захирагдахаа больсон билээ.
Хиймэл махыг тэжээвэр амьтны хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрсөн явдал нь нэг талаас Их Британи хиймэл махны шинэ салбарт тэргүүлэх байр суурь эзлэх эрмэлзэлтэй байгааг харуулсан үйл явдал болж байгаа юм. Мөн нөгөө талаас Мийтли компанийн хамт олон энэ үйл явдлыг зөвхөн тэжээвэр амьтны хүнсний талаас бус, цаашид хүний хүнсэнд хиймэл мах ашиглахыг зөвшөөрөх том үйл явдал хэмээн үзэж, энэ тал дээр улам анхаарч ажиллах хөшүүрэг боллоо хэмээн үзэж байгаа юм.
Лондонгоос гадна АНУ, Сингапур, Израилд хиймэл махыг хүний хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрсөн билээ.
Эх сурвалж: RT
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй