“CrowdStrike” компанийг шүүхэд өгчээ
8 сарын 1. 12:470

“CrowdStrike” кибер аюулгүй байдлын компанийг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өгчээ. Тус компанийн програм хангамжийн сорил туршилт нь долоодугаар сарын 19-нд дэлхий даяар 8 сая гаруй компьютерыг доголдуулах хэмжээний саатал үүсгэж болзошгүйг нуун дарагдуулсан гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан байна.

Мягмар гаргийн орой Техас муж улсын Остин хотын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хувьцаа эзэмшигчид “CrowdStrike”-ийн технологийн баталгаанууд нь үнэндээ худал хуурмаг бөгөөд программ хангамжийн алдаатай шинэчлэлт нь дэлхийн өнцөг булан бүр дэх агаарын тээврийн компаниуд, банкууд, эмнэлэг, яаралтай тусламжийн үйл ажиллагааг тасалдуулахад хүргэсэн" гэжээ.

Тэдний хэлснээр, дэлхий даяар нүүрлэсэн саатлын үр дагавар тодорхой болсны дараа “CrowdStrike”-ийн хувьцааны үнэ дараагийн 12 хоногт 32 хувиар унаж, зах зээлийн үнэ цэн нь 25 тэрбум ам.доллароор буурсан байна. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Жорж Курц АНУ-ын Конгресст мэдүүлэг өгөхөөр дуудагдаж, “Delta Air Lines” компани хохирлоо барагдуулахаар нэр хүндтэй хуульч Дэвид Бойсыг хөлсөлсөн тухай хэвлэлүүд мэдээлсэн билээ.

Дээрх нэхэмжлэлд “CrowdStrike”-ийн программ хангамжийг “туршиж, баталгаажуулсан” хэмээн Ж.Курц гуравдугаар сарын 5-нд мэдэгдсэнийг эш татсан байна. Харин лхагва гарагт Остинд төвтэй “CrowdStrike” компанийн зүгээс мэдэгдэхдээ "бид энэ нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд компаниа тууштай хамгаалах болно” гэжээ.

Хувьцаа эзэмшигчид 2023 оны 11 дүгээр сарын 29-нөөс 2024 оны долоодугаар сарын 29-ны хооронд учирсан тодорхойгүй хохирлыг барагдуулах хүсэлт гаргасан байна. Гэнэтийн сөрөг мэдээллийн улмаас хувьцааны ханш унах үед хувьцаа эзэмшигчид компаниа шүүхэд өгөх нь түгээмэл байдаг бөгөөд “CrowdStrike ” цаашдаа илүү олон гомдол нэхэмжлэлтэй тулгарч магадгүй байна.

“Delta Air Lines”-ийн гүйцэтгэх захирал Эд Бастиан лхагва гарагт CNBC телевизэд ярилцлага өгөхдөө, технологийн саатлын улмаас компанид нь 500 сая долларын хохирол учирсныг дурджээ. Доголдол үүсэхийн өмнөхөн 343.05 ам.доллар байсан “CrowdStrike”-ийн хувьцааны ханш лхагва гарагт 1.69 доллароор буурч, 231.96 ам.доллар болсон байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38