Цагаачдын хөдөлмөрийг шударгаар үнэлэхийг Пап Францис уриалжээ
9 сарын 13. 10:080

Пап Францис Ази, Номхон далайн орнуудад хийж буй цуврал айлчлалынхаа төгсгөлд Сингапурт зочлох үеэрээ цагаач ажилчдын хөдөлмөрийг шударгаар үнэлэхийг уриалжээ.

Өдгөө 87 настай Ромын пап Сингапурын улс төрийн удирдагчид, нэр нөлөө бүхий хүмүүст хандаж хэлсэн үгэндээ “цагаач ажилчдын нэр төрийг хамгаалахад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй” гэдгийг онцолсон байна. “Эдгээр ажилчин нийгэмд асар их хувь нэмэр оруулдаг тул зохих цалин хөлсийг олгодог байх ёстой” гэж тэрбээр хэлжээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлснээр, дэлхий даяар 170 сая цагаач ажилчин байгаа нь дэлхийн нийт ажиллах хүчний тав орчим хувьтай тэнцэж байна. Тэдний ихэнх нь Америк, Европ, Төв Азид амьдардаг. Гэвч хямд ажиллах хүч нь Дубай, Доха, Сингапур зэрэг гоёмсог том хотуудын хурдацтай өсөлт хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Сингапурт цалин багатай 300 мянга орчим цагаач ажилладаг гэсэн тооцоо бий.

Цагаач ажилчдыг хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалах зохицуулалт хангалтгүй, зарим тохиолдолд амьдралын бэрх нөхцөлийг тэсвэрлэхээс аргагүйд хүрдэг гэж цагаач ажилчдын эрхийг хамгаалагч идэвхтнүүд мэдэгддэг боловч засгийн газар үүнийг үгүйсгэдэг. “Ковид-19” цар тахлын үеэр олон арван мянган цагаач ажилчныг дотуур байранд нь албадан түгжих үед энэ асуудал олны анхаарлыг татсан юм. Сингапурт амьдардаг цагаачдын дийлэнх нь Өмнөд Азийн орнуудаас болон католик шашинтан олонтой Филиппинээс ирдэг байна.

“Пап энэ сэдвийг хөндөн ярьсанд би маш их баяртай байна. Тэд миний цалинг нэмэхгүй байсан ч Пап өөрөө бидний төлөө тэмцэж, залбирч байгаад баярлаж байна” гэж 34 настай гэрийн үйлчлэгч филиппин эмэгтэй AFP агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ. Тэрбээр ажил олгогчоосоо зөвшөөрөл аваагүй тул нэрээ нууцлахыг хүссэн байна. Сингапурын Хөдөлмөрийн нөөцийн яамны 2023 оны статистик мэдээллээр дундаж цалин 3985 ам.доллар байдаг бол энэ эмэгтэй сард 460 ам.долларын цалин авдаг ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16