П.Дуров: Намайг баривчлахын оронд “Телеграм”-д гомдол гаргах ёстой байсан
9 сарын 6. 11:380

“Францын эрх баригчид намайг баривчлахын оронд манай компанид гомдол гаргах ёстой байсан” гэж “Телеграм” олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулагч Павел Дуров өнөө өглөө мэдэгджээ. Тэрбээр Францын хууль сахиулагчдад шалгагдаж байгаа юм.

П.Дуров өнгөрсөн сард баривчлагдсанаасаа хойш олон нийтэд хандан анх удаа тайлбар хийж “Телеграм” хуудсандаа бичихдээ, уг аппликейшнийг “анархи байдлын диваажин” гэж тодорхойлсныг няцаасан байна.

Түүний хэлснээр, Францын эрх баригчид “шууд холбоо”-гоор холбогдох боломжтой байснаас гадна “Телеграм”-ын Европын Холбооны асуудал хариуцсан төлөөлөгчтэй хэдийд ч холбоо тогтоох боломж байсаар атал уг аппликейшнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь гайхшрал төрүүлжээ.

“Хэрэв аливаа улс орон интернэтийн ямар нэг үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байвал уг үйлчилгээний эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авах нь тогтсон практик юм. Ухаалаг гар утас бүтээгдэхээс өмнөх үеийн хууль тогтоомжийг ашиглан гүйцэтгэх захирлыг түүний удирддаг платформ дээр гуравдагч этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт буруутгах нь зохисгүй” гэж П.Дуров мэдэгдсэн байна.

Тэрбээр “Телеграм” төгс биш гэдгийг хүлээн зөвшөөрсний сацуу уг аппликейшнтэй холбоотой худал ташаа мэдээллийг няцаажээ. “Телеграм” бол анархи ёсны диваажин гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичсэн нь огт худал. Бид өдөр бүр хор хөнөөл тарьж болзошгүй олон сая бичлэг, сувгийг устгадаг гэж тэрбээр бичсэн байна.

ОХУ-д төрсөн, өдгөө Францын иргэн болсон П.Дуровыг хүүхдийн порнограф, мансууруулах бодисны наймаа, уг аппликейшнтэй холбоотой залилан гэх зэрэг гэмт хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд өнгөрсөн сарын сүүлчээр Францад баривчилсан юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18