Япон анх удаа мега газар хөдлөлтөөс сэрэмжлүүлэв
8 сарын 9. 11:190

Японы цаг уурын агентлаг түүхэндээ анх удаа мега буюу асар хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй тухай анхааруулга зарлалаа. Үүнээс өмнө пүрэв гарагт тус улсын гурав дахь том арал Кюүшүд 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ.

Газар хөдлөлтийн дараа мэргэжилтнүүд яаралтай хуралдан олон жилийн турш маш хүчтэй газар хөдөлж олон хүний аминд хүрч болзошгүй хэмээн айдас дагуулж байгаа Нанкай хотгорт чичиргээ мэдрэгдсэн эсэхийг хэлэлцэн дүгнэсэн байна. Агентлагийн мэдээлснээр Японы төв болон өрнө хэсгээр 100-150 жил тутамд асар хүчтэй газар хөдөлдөг юм санж.

Японы засгийн газрын тооцоолж байгаагаар Нанкай хотгорт 30 жилийн дотор мега газар хөдлөлт болох магадлал 70-80 хувь байгаа гэнэ. Иймд Японы цаг уурын агентлаг “Мега газар хөдлөх эрсдэл хэвийн үеийнхээс харьцангуй өндөр түвшинд хүрээд байна” хэмээн мэдээлж, дараа долоо хоногт ард иргэд сонор сэрэмжтэй, бэлэн байдалд байхыг уриалжээ.

 

Эх сурвалж: RT

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54