Норвегийн гүнж Метте Маритын ууган хүү гэмт хэргийн шинж чанартайгаар бусдын биед хохирол учруулсан хэргээр баривчлагдсан хэмээн Осло хотын цагдаа мэдээлжээ.
Сэжигтэн Мариус Борг Хойби болбоос Норвегийн сэнтий залгах ханхүү Хааконы дагавар хүү билээ. Өөрөөр хэлбэл гүнж Метте Маритын өмнөх нөхрөөсөө төрүүлсэн хүү бөгөөд одоогийн байдлаар ямар нэг цол хэргэм, албан үүрэггүй байгаа юм.
Цагдаа нарын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Осло хотын цагдаад ирсэн дуудлагын дагуу цагдаагийн албан хаагч нар хэргийн газарт шуурхай очиж 20 гаруй настай эрэгтэйг албадан баривчилсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээс үзвэл, баривчлагдсан хүн 27 настай Мариус Борг Хойби мөн агаад бусдын биед халдсанаас болж баривчлагдаад, цагдаа нар үйлдсэн хэрэг нь хараахан ял оноох хэмжээнд хүрэхээргүй хөнгөн гэж үзсэн учир суллагджээ.
Ханхүү Хаакон нь Норвегийн хан Харалд, хатан Сонжа нарын ганц хүү билээ. Түүний эгч гүнж Марта Луйз 2022 оны арван нэгдүгээр сард цол хэргэмээсээ албан ёсоор татгалзсан юм. Ханхүү Хаакон 2001 онд мансууруулах бодистой холбоотой хэргээр шалгагдаж буй хамтран амьдрагчтайгаа холбоотой байдаг өрх толгойлсон эмэгтэйтэй хуримлаж хэвлэл мэдээллийн мөлжүүртэй сэдэв болж явсан түүхтэй.
Эх сурвалж: Independent