Тesla лити үйлдвэрлэгч Канадын Sigma Lithium компанийг худалдаж авахаар төлөвлөж байна
2023, 2 сарын 20. 3:280

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч АНУ-ын Теsla компани лити олборлогч компанийг худалдан авахаар хэлэлцэж байгаа талаар Bloomberg агентлаг мэдээллээ.

Тус агентлаг нь энэ талаар сайн мэддэг эх сурвалжаас иш татан, Тesla компани лити олборлогч Канадын Sigma Lithium компанийг худалдан авах талаар хэлэлцэж байгааг онцолсон байна. Sigma Lithium нь цахилгаан тээврийн хэрэгслийн батарейны гол түүхий эд гэж тооцогддог лити үйлдвэрлэгч компани юм.

Одоогоор тус компани нь ирэх 4-р сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөөр Бразилд “Grotta do Cirillo” гэх томоохон хэмжээний литийн уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ид гүйцэтгэж байгаа аж. Sigma Lithium компанийн зүгээс мэдэгдсэнээр энэхүү ордын ашигт малтмалын нөөц таамаглаж байснаас 63 хувиар их болох нь тогтоогдсон гээд 2024 он гэхэд литийн олборлолтын хэмжээгээ гурав дахин нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэдгийг өнгөрөгч 12-р сард зарласан билээ.

Түүнчлэн автомашин үйлдвэрлэгч General Motors компани өнгөрсөн сард мөн л Канадын лити олборлогч Lithium America-ийн багагүй хувийг худалдаж авснаа мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46