“Рок-н-роллын хатан хаан” Тина Тернер таалал төгсжээ
5 сарын 25. 11:290

1960-1980-аад оны үед алдрын оргилд хүрч, рок-н-роллын домог гэгдэж байсан поп од Тина Тернер орон нутгийн цагаар 24-ний өдөр 83 насандаа таалал төгсжээ.

Ройтерс зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Тернерийн төлөөлөгч мөн өдөр хэлэхдээ, "Тернер хүнд өвчинтэй удаан тэмцсэний эцэст Швейцарийн Цюрихийн ойролцоох Куеснахт дахь гэртээ амар тайван нас нөгчсөн” хэмээн дурдсан байна.

Түүнийг рок-н-ролл жанрыг үндэслэгч, дараагийн үедээ жимийг тавьж өгсөн нэгэн хэмээн урлагийн салбарынхан үнэлдэг билээ. 1958 онд анх урлагийн тайзнаа хөл тавьж байсан тэрээр 30 жилийн турш уран бүтээлээ туурвиж, олон олон гахалтай бүтээлийг үлдээсэн юм. Тэр дундаа дуулах чадвар, тайзны гайхалтай үзүүлбэрээрээ үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн уран бүтээлч байв.

1939 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Теннесси мужийн Браунсвилл хотод төрсөн түүний жинхэнэ нэрийг Анна Мэй Буллок гэдэг. Түүний эцэг эх салж, тэрээр ээжийнхээ хамтаар Сент-Луис руу нүүж, ахлах сургуульд орсон бөгөөд дуучин, ая зохиогч, гитарчин Айк Тернерийн хамтлагийн тоглолтыг үзэхээр очсоноор амьдралынх нь эргэлтийн цэг болж байжээ. Тоглолтын завсарлагааны үеэр Тернер микрофон барин дуулж байхдаа хамтлагийнхны анхаарлыг татсан бөгөөд тэр даруй зочин дуучнаар сонгогдсон байна.

Айк Тернер “Ширэнгэн ойн хатан хаан” хүүхэлдэйн киноны гол дүрийн нэрнээс санаа авч түүнд Тина гэдэг нэр өгчээ. Дараа нь тэд хамтлагийнхаа нэрийг “Ike and Tina Turner” болгон өөрчилсөн бөгөөд 1962 онд хосууд гэрлэх хүртлээ уран бүтээлээ хослон туурвиж байв.

Хэдийгээр тэд 16 жил хамтран ажиллаж, олон хит дуунуудыг бүтээж байсан ч Айк Тинаг байнга дарамталж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсны улмаас тэдний гэрлэлт эцэс болсон байна. Тэрээр өөрийн дурсамж номондоо “Нөхрийнхөө хүчирхийллийг тэвчиж чадалгүй 1976 онд түүнийг унтаж байх үед нь гэрээсээ зугтсан. Тэр үед халаасанд минь 36 цент, шатахууны карт л байсан” хэмээн бичсэн байжээ.

Тухайн үед 40 насны босгыг даваад байсан Тернер гоцлол дуучны карьераа эхлүүлэх гэж нэлээд хэдэн жил орлдсоны эцэст хамт олныхоо туслалцаатайгаар энд тэндхийн тайзнаа гарах боломж олдон нэр хүндээ эргүүлэн олсон байна. 1984 онд гаргасан “Private Dancer” цомог нь маш их амжилт олж, урлагийн тайзнаа эргэн ирснээ зарлан тунхаглаж чадсан юм. Тус цомгийн шилдэг хит дуунуудын нэг болох "What's Love Got to Do With It" дуугаараа тэрээр 1985 оны Грэммийн шагнал гардуулах ёслолоос оны шилдэг рекорд зэрэг гурван шагнал хүртэж байв.

"Ike and Tina Turner” хамтлагийнхаа хамтаар авсан шагналыг оролцуулаад тэрээр карьерынхаа хугацаандаа 12 Грэмми хүртсэн билээ. Түүний цомог дэлхий даяар 150 сая хувь борлуулагдсан байна. 1988 онд Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон түүний тоглолтод 180.000 хүн цугласнаар тухайн үедээ хамгийн олон үзэгч цуглуулсан соло дуучин болон тэмдэглэгдэн үлдэж байсан юм.

Тэрээр 1991 онд Айк Тернерийн хамтаар Рок-н-роллын алдрын танхимд багтсан бол 2001 онд дахин соло уран бүтээлчээрээ орж байв. Тэрээр 2005 онд Кеннеди төвийн амжилтын шагнал, 2018 онд Грэммигийн насан туршийн амжилтын шагналыг хүртсэн билээ. АНУ-ын хөгжмийн салбараар дагнан мэдээлэл хүргэдэг алдарт Rolling Stones сэтгүүл Тернерийг бүх цаг үеийн шилдэг 100 хөгжимчний жагсаалтын 63 дугаарт жагсаасан байна.

Тэрээр 2008 онд Британийн Daily Mail сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Миний уран бүтээлүүд хуучирсан сонсогдохгүй байна. Яг л над шиг хүчтэй хэвээр байна” хэмээн итгэлтэйгээр өгүүлж байжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер мөн өдөр зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ “Энэ бол итгэмээргүй гунигтай мэдээ бөгөөд түүнийг хайрлаж байсан олон дэмжигчид, хөгжмийн салбарынханд асар том гарз тохиож, нэгэн давтагдашгүй оронзай эзгүйрч үлдлээ” хэмээн гашуудаж буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
3
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Турк: Режеп Тайип Эрдоган улиран сонгогдсоноор лирийн ам.доллартой харьцах ханш түүхэн доод хэмжээнд хүрчээ
02023-5-29 17:15
Их Британи: Mars шоколад гялгар савлагаагаа цаасан савлагаагаар солилоо
02023-5-29 16:52
Хятадын C919 зорчигч тээврийн агаарын хөлөг үйлчилгээнд нэвтэрлээ
02023-5-29 12:41
Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд Режеп Тайип Эрдоган ялалт байгуулж, улиран сонгогдлоо
02023-5-29 12:06
ОУВС-ын зүгээс АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдыг бага зэрэг өсгөжээ
02023-5-29 9:53
Улс орнуудын ам.долларын гадаад валютын нөөц сүүлийн 20 жилд байгаагүй доод түвшинд хүрчээ
02023-5-29 9:16
First Republic банкны шинэ эзэн болоод буй JP Morgan тус банкны 1000 ажилтныг цомхотгохоо мэдэгдэв
02023-5-27 14:01
АНУ: Умард Солонгостой холбоотой 4.4 сая ам.доллараар хэмжигдэх виртуал хөрөнгийг царцаажээ
12023-5-27 11:21
Япон улс Оросын эсрэг тавьсан хоригийн арга хэмжээгээ өргөжүүлжээ
02023-5-26 19:49
Дмитрий Медведев: Зөнөглөх өвчтэй эр сонгуульд ялахгүй байх нь л чухал байна
02023-5-26 17:32