Бразилын зэрлэг махчин загаснуудаас кокаин илэрчээ
7 сарын 24. 13:170

Бразилын далайн эрэг дагуу амьдардаг махчин загаснуудаас кокаин илэрсэн бөгөөд энэ нь байгальд эрх дураараа амьдарч буй зэрлэг махчин загаснаас хар тамхи илэрсэн анхны тохиолдол болж байгаа тухай эрдэмтэд мэдээлжээ.

Тэд Бразилын Рио де Жанерио хотын ойролцоо далайгаас хүрц хошуут махчин загас 13-ыг барин шинжилж үзэхэд бүгдийнх нь элэг, булчингийн ширхэгээс кокаин илэрсэн байна.

Далайн эрэгтэй харьцангуй ойр амьдардаг, биеэр жижиг тус махчин загаснуудын булчингийн ширхэгээс илэрсэн кокаины хэмжээ элэгнээс илэрсэнтэй харьцуулахад гурав дахин их, тэгэхдээ эм загаснуудаас илэрсэн нь эр загаснуудынхаасаа эрс өндөр байсан гэнэ.

Кокаины хууль бус үйлдвэрлэл, хэрэглээ, тээврээрээ алдартай тус орны бохироо далайд цутгадаг дэд бүтэц, хууль бус далайн тээвэртэй энэ асуудал холбоотой гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм. Мөн шинжилгээнд хамруулсан махчин загасыг төдий сайн судалсан судалгаа хомс тул кокаин тэдний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг мэдэх боломжгүй гэнэ.

Хэдий тийм ч өмнө нь кокаин загас, дун зэрэг амьтдын эрүүл мэндэд хортой гэдгийг судалгаагаар тогтоосноос гадна тус хар тамхины тархинд нөлөөлдөг нөлөө хүнээс бусад амьтдад ч гэсэн ажиглагддаг зэргээс үзэхэд хурц хошуут махчин загасны эрүүл мэндэд хор учруулж байгаа нь дамжиггүй юм.

Үүнээс өмнө 2019 онд ИБУИНВУ-ын судлаач нар цэнгэг усны сам хорхойноос хууль бус хар тамхи илрүүлж байсан юм. Түүнчлэн 2021 онд эрдэмтэд бор трут зүйлийн загас бохир усны хоолойгоор урсаж далайд цутгасан сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлд донтох хандлагатай байгааг мэдээлсэн билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54