3 сарын хугацаанд орон дээр зүгээр хэвтэж байгаад л 18.000 еврогийн цалин авна гэвэл итгэх үү?
2023, 5 сарын 25. 14:170

Гурван сарын хугацаанд орон дээр хэвтээд л 18 мянган еврогийн цалин авах боломжтой цагийн ажил цахим ертөнцийн халуухан сэдэв болоод байна.

Британийн Daily Mail сонины орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлснээр, Европын сансрын агентлагийн зүгээс сансар огторгуйд очиход хүний ​​биед ямар өөрчлөлт гардаг талаар, тухайн өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэхийн тулд "хиймэл таталцлыг ашиглан хэвтээ байдалд байх болон дугуй жийх дасгал"-ын талаар судалгаа хийж байгаа тухайгаа онцолжээ.

Энэхүү судалгаанд 20-45 насны 12 эрэгтэй оролцож буй бөгөөд 88 хоног үргэлжлэх аж. Судалгааны явцын 60 хоногт нь тэд толгой хэсэг нь 6 градусаар налуу орон дээр хэвтэх хэрэгтэй гэнэ. Хоол идэх, шүршүүрт орох, ариун цэврийн өрөөнд орохдоо ч нэг мөрөө орны матраснаас салгах ёсгүй. Энэхүү судалгаанд оролцогчид 18.000 еврогийн цалин авах юм.

Сансар огторгуйн бичил таталцлын өөрчлөлтөд хүний ​​бие хэрхэн хариу үйлдэл үзүүлж буйг олж мэдэх зорилготойгоор эдгээр хүмүүсийг ийнхүү олон хоногоор налуу орон дээр хэвтүүлж байгаа болохоо Европын сансрын агентлаг тайлбарлажээ. Хүн тасралтгүй хэвтэх үед цусны урсгал толгой руу гүйн булчин болон яс сулардаг байна. Сансрын нисгэгчид дэлхийн татах хүчнээс гарсан тохиолдолд яг л ийм байрлалд байнга байдаг юм.

Түүнчлэн судалгаанд оролцогчдын ор нь хэвтээ байдлаар унах боломжтой унадаг дугуйгаар тоноглогджээ. Энэхүү дугуй нь центрифугийн төхөөрөмжөөс таталцлын хүч нэмэгдсэн тохиолдолд судалгаанд оролцогчдын хөл рүү цус гүйхээс сэргийлэх гэнэ.

Унадаг дугуй нь Олон улсын сансрын станц дахь сансрын нисгэгчдийн хувьд маш чухал дасгалын төхөөрөмж болдог юм.

Европын сансрын агентлаг болон АНУ-ын сансар судлалын хүрээлэн буюу НАСА өмнө нь хүмүүсийг удаан хугацаагаар хэвтүүлэн биеийн өөрчлөлтийг судлах энэ төрлийн судалгааг хийж байжээ. Гэхдээ энэ удаагийн судалгааны өмнөх судалгаанаас ялгаатай тал нь сансар огторгуйн бичил таталцлын орчинд хэрхэн идэвхтэй хариу үйлдэл үзүүлэхийг судалж буйгаараа онцлог юм.

Уг судалгаа нь өнгөрөгч дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд долдугаар сар хүртэл үргэлжлэх аж. Түүнчлэн ирэх оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хугацаанд дараагийн судалгааг хийхээр төлөвлөжээ.

"Сансар огторгуйд очиход хүний биед ямар өөрчлөлт гарч буй талаар энэ мэтчилэн анагаах ухаан талаас нь судлах нь зөвхөн сансрын нисгэгчид төдийгүй энгийн өвчтөнүүдэд ч тус болох магадлалтай. Тодруулбал сансар огторгуйд байгаа хүний биед гарах өөрчлөлтийг судалснаар өндөр настан болон ясны сийрэгжилттэй хүмүүст илүү үр дүнтэй эмчилгээ хийхэд тус дөхөм болно” хэмээн энэхүү судалгааг хийж буй Европын сансрын агентлаг цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52