Хятадын судлаачид сарны хөрснөөс усны молекул илрүүлжээ
7 сарын 24. 20:330

Хятадын судлаачид сарны хөрсөнөөс анх удаа усны молекул илрүүлснээ мэдэгдлээ.

Хонконгийн South China Morning Post сонин болон AFP агентлагуудын мэдээлснээр, Хятадын “Chang-e 5” нисгэгчгүй сансрын хөлгийн 2020 онд авчирсан сарны хөрсний дээжээс их хэмжээний молекул агуулсан усжуулсан эрдэс илрүүлснээ тус улсын шинжлэх ухааны академи өмнөх өдөр нь зарласан болохыг онцлов.

Түүнчлэн шинжлэх ухааны "Nature Astronomy" сэтгүүлд 16-ны өдөр дээрх агуулга бүхий судалгааны өгүүлэл нийтлэгджээ.

Саран дээр ус байдгийг нотолсон энэхүү нээлт нь шинжлэх ухааны үүднээс сарны хувьслын үйл явцыг судлах, сарны нөөцийг хэрхэн ашиглах талаарх үндсэн ойлголтод ихээхэн тус дөхөм болно гэж эрдэмтэд үнэлэв.

Үүний зэрэгцээ, South China Morning Post сонин нэрээ нууцлахыг хүссэн эрдэмтний хэлсэн үгийг иш татан, "Хэрэв уг усны агууламжтай эрдэс нь сарны дээжинд байгаа бол нэгээс илүү олдох ёстой. Хятадын судлаачид энэхүү нээлтээ нотлох олон баримт олно гэж найдаж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

АНУ 1960-аад онд “Аpollo 11” хөлгийн тусламжтайгаар сарнаа газардаж, тухайн үед сарыг судлахаар авсан сарны хөрсний дээжээс усны ул мөр олдоогүй хэмээн мэдэгдэж байсан билээ. Үүнээс улбаатайгаар саран дээр ус байхгүй гэсэн таамаг олон арван жилийн турш хөвөрсөөр ирсэн юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54