Шоргоолж халдвараас сэргийлэн нэгнийхээ мөчийг тайрч өгдөг
7 сарын 4. 12:260

Амь насаа эрсдэлээс хамгаалахын тулд аюулд өртсөн эрхтэнээ зориудаар тайрах ухаан цор ганц хүнээс гардаг эд биш бололтой.

Флорида мужийн эрдэмтэд мужаан шоргоолжийн амьдралын хэв маягийг сайтар ажиглан судалсны үр дүнд тэд нэгнийхээ хөлийг хаагуураа гэмтсэн байгаагаас хамааран аль нэг үеэр нь хазан тасалж өгдгийг тогтоожээ.

Тийнхүү хөлөө тайруулсан шоргоолжнуудын 90-95 хувь нь цаашид ямар ч асуудалгүйгээр үүргээ гүйцтгэж байсан гэнэ.

Уг судалгааг хийсэн эрдэмтэд тайлангаа өнгөрсөн онд хийсэн төстэй судалгааныхаа тайлантай хавсарган энэ долоо хоногийн Current Biology сэтгүүлд нийтэлсэн байна.

Өнгөрсөн оны судалгаагаар тэд матабэл, мегадонера тэргүүтэй зүйлийн шоргоолжууд амнаасаа микробын эсрэг бодис ялгаруулан шарх, гэмтлээ халдвар, үрэвслээс сэргийлэн цэвэрлэдгийг тогтоосон юм. Тус бодис нь шоргоолжны метаплеврийн булчирхай хэмээх эрхтнээс ялгардаг билээ.

Хэдий шоргоолжны ихэнх зүйл метаплеврийн булчирхайтай боловч Кампонотус флориданус буюу мужаан шоргоолж гэх мэт зарим зүйл хувьслын явцад дээрх булчирхайгаа алдсан юм. метаплеврийн булчирхайгүй шоргоолжны зүйлүүд газарт биш, модонд үүрээ засдаг болсноор газар доорхоос арай цөөн өвчин үүсгэгчтэй орчинд дасан зохицсон гэж эрдэмтэд үздэг байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ дэлхийг аврах хүчин чадлаа туршин солир зад харваж үзүүлнэ
02024-7-5 14:39
Филиппин: Дараагийн удаа Хятадтай мөргөлдвөл эргэлзэх зүйлгүй байлдана
02024-7-5 12:49
Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
12024-7-5 12:03
Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
02024-7-5 11:32
Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
12024-7-4 15:18
Шоргоолж халдвараас сэргийлэн нэгнийхээ мөчийг тайрч өгдөг
02024-7-4 12:26
Германы нэгэн хот нэрээ Тэйлор Свифтийн нэрээр солив
02024-7-4 11:30
Хүүхдийн хятад бараануудад агуулагдаж буй хорт хавдар үүсгэгч бодис стандартаас 680 дахин давж байна
02024-7-4 11:02
Toki Cashback хөтөлбөрийн 1-р улирал дуусаж, 2-р улирал эхэллээ
02024-7-4 10:00
Аляскийн мөсөн бүрхүүл 1980-аад оныхоос 4.6 дахин хурдтай хайлах болжээ
02024-7-4 4:14