Евгений Пригожин: ОХУ-д “1917 оны хувьсгал” дахин гарахгүй гэх баталгаа үгүй
5 сарын 25. 22:320

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины гол туслахуудын нэг гэгддэг нэгэн эрхэм хэлэхдээ Орос улс цаашид Украины дайнд бүх хүчээ зориулахгүй байх аваас дотоод зөрчилдөөний улмаас 1917 оны Оросын хувьсгал шиг зүйл тохиож болзошгүй юм хэмээн анхааруулжээ. Оросуудын таамаглаж байснаас хамаагүй урт сунжирч байгаа Украины дайны хариуцлагыг тус улсын эрх баригчид нэг нэгэн рүүгээ “шидэлцэж” байна хэмээн зарим шинжээч үзсэн байна.

Bloomberg агентлагийн орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр Оросын хувийн гэрээт цэргийн бүлэглэл болох Вагнер группийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин Оросыг дэмжигч блогчин, улс төрийн тоймч Константин Долговтой ярилцахдаа “Украиныг эзлэн авахын тулд бид дайны онц байдал зарлаж, илүү олон цэрэг дайчлах ёстой” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Украины арми бидний бодож байснаас хамаагүй дээр тулалдаж байна. ОХУ-ын хэрэгжүүлэх гэж оролдсон Украиныг нацизмаас ангижруулах гэсэн үйл явц нь үнэндээ Украинд дэлхийн улс болох боломжийг л бүрдүүлж өгөх шиг боллоо. ОХУ-ын "цэрэггүй" гэж зарлаж байсан Украины арми одоо хамгийн хүчирхэг армийн нэг болжээ” хэмээн дурдсан байна.

Пригожин “Дайн сунжирч байгаа энэ үед Оросын зарим элитүүдийн үрэлгэн байдалд уурссан олон түмэн бослого гаргаж ч магадгүй юм. Дайны ноцтой байдалд хайхрамжгүй хандсан эрх баригчдаас болж цэргүүд болон тэдний гэр бүл босч байсан 1917 оны хувьсгал шиг зүйл дахин тохиолдож ч магадгүй юм” хэмээн анхааруулжээ. "Ийм үйл явдлаас зайлсхийхийн тулд бид шинээр цэрэг татлага зарлаж, сумны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн төлөө чадах бүхнээ дайчлах ёстой. Бидэнд ойрын хэдэн жилдээ Умард Солонгос шиг амьдрах шаардлага ч тулгарч мэдэх юм” хэмээн тэрээр цохон тэмдэглэв.

Нэлээд удаан сунжирч буй уг дайны эхэн үед ялалт байгуулж чадаагүй стратегийн бүтэлгүйтлийн хариуцлагыг ОХУ-ын эрх баригчид нэг нэгэн рүүгээ чихэх гэсэн оролдлого Орос дотор эхэлсэн болохыг зарим шинжээчид дурдсан байна. Оросын улс төр судлаач Кирилл Логов мөн өдөр Пригожинийн хэлсэн үгтэй холбоотойгоор “Одоогоор дайнд ялалт байгуулж чадахгүй байгаа гэх асуудлаар ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам болон Холбооны аюулгүй байдлын албаны хооронд хурцадмал байдал үүсч эхэлсний дохио” хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
350 орчим эрдэмтэн, компанийн удирдлагууд хиймэл оюун ухааны аюулыг “цөмийн зэвсэгтэй зүйрлүүлж болно” гэжээ
02023-5-31 2:02
Польш улс ирэх зургаадугаар сарын нэгнээс Орос, Беларусийн ачааны тэргийг хилээрээ нэвтрүүлэхгүй
02023-5-30 20:27
Оросын тагнуул халим Хвалдимир Шведийн эргээс олджээ
02023-5-30 19:39
CNN: Дэлхийн топ 31 тэрбумтан АНУ-ын Төрийн сангаас илүү хөрөнгөтэй байна
02023-5-30 18:58
Диснейн “Бяцхан лусын дагина” кино нээлтээ хийсэн эхний 7 хоногтоо 117 сая ам.долларын ашиг олжээ
02023-5-30 18:14
Foxconn үйлдвэр дор хаяж 90 хоног ажилласан шинэ ажилчдадаа 3,000 хүртэлх юанийн урамшуулал олгох болжээ
02023-5-30 16:53
Москва хот руу дроноор довтолж, хэд хэдэн байгууламж сүйджээ
12023-5-30 16:15
Элизабет Холмсын ял эдлэх гэж буй хорих ангийн хүмүүжигчид болон харгалзагчид түүнийг тэсч ядан хүлээж байна
02023-5-30 11:15
Гитлерийн амрагийн түүнд бэлэглэсэн харандааг дуудлага худалдаагаар борлуулна
02023-5-30 2:39
БНХАУ Япон улсыг хагас дамжуулагчийн экспортод тавьж буй хяналтаа зогсооход уриаллаа
02023-5-29 19:50