Францын сонгуулийн эхний шатанд барууны популистууд тэргүүлж байна
7 сарын 1. 12:220

Ням гарагт болсон Францын парламентын ээлжит бус сонгуулийн эхний шатанд Марин Ле Пений “Үндэсний нэгдэл” (RN) нам илт тэргүүлж байна. Тус нам урьдчилсан байдлаар холбоотнуудын хамт сонгогчдын 34 орчим хувийн саналыг авчээ.

“Ногоонтууд” ба зүүний намуудын сонгуулийн эвсэл болох “Шинэ ардын фронт” 29 орчим хувийн санал авсан бол Ерөнхийлөгч Эммануэл Макроны засгийн газрын эвсэл 20.3-21.5 хувийн саналаар хол хоцорч байна.

Социологийн судалгааны гурван өөр компанийн таамаглалаар долоодугаар сарын 7-нд товлогдсон хоёр дахь шатны сонгуулиар барууны популистууд Үндэсний ассамблейд харьцангуй эсвэл бүр үнэмлэхүй олонх болж магадгүй байна.

Эхний шатанд сонгогчдын ирц 60 хувиас давсан нь сүүлийн хэдэн арван жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хорт могой хүнд хазуулж үхжээ
02024-7-8 15:29
Байден өөрийгөө дэлхийн удирдагч гэж хэлжээ
02024-7-8 15:10
ДЭЛХИЙН БРЭНД SUBWAY МОНГОЛД НЭЭГДЛЭЭ….
02024-7-8 14:49
Ким Ё Жон: Сөүл аминаасаа уйдсан бол манай зэвсэгт хүчин арга хэмжээ авахад бэлэн
02024-7-8 13:51
Америкийн хамгийн том хямдрал Amazon Prime Day тун удахгүй Монголд
02024-7-8 10:40
БНХАУ дэлхийг аврах хүчин чадлаа туршин солир зад харваж үзүүлнэ
12024-7-5 14:39
Филиппин: Дараагийн удаа Хятадтай мөргөлдвөл эргэлзэх зүйлгүй байлдана
02024-7-5 12:49
Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
12024-7-5 12:03
Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
02024-7-5 11:32
Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
12024-7-4 15:18