Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
7 сарын 5. 12:031

Насанд хүрэгчдийн контент үзэхийн тулд испаничууд засгийн газраас хөгжүүлсэн дижитал хувийн дугаар, тооны хязгаар бүхий апп ашигладаг болох нь.

Учир нь Испанийн насанд хүрэгчдийн контентийг эсэргүүцэгч Дэйл Уна Вуэлта бүлгэм бага насны хүүхдүүд олноор насанд хүрэгчдийн контент үзэж байгааг нотолсон статистик танилцуулсан нь олны анхаарлыг татаж, санаа зовоох тулгамдсан ауудал мөн болохыг ойлгуулжээ.

Тус асуудалтай танилцсан ерөнхий сайд Пэдро Санчез “Статистик үнэхээр цочирдом байсан. Нийт арван тав хүрээгүй хүүхдүүдийн бараг хагас нь насанд хүрэгчдийн контент үздэг болж таарсан” хэмээн сонинд ярьжээ.

Нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар шинэ зохицуулалт энэ зуны эцсээс эхлэн хэрэгжиж эхлэх бололтой.

Тухайлбал, Картера дижитал бета хэмээх гар утасны цахим хэтэвч дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх юм байна. Уг цахим хэтэвч эхлээд засгийн газрын баталгаа бүхий таван янзын биеийн байцаалтын аль нэгээр нь хэрэглэгчийн насанд хүрсэн эсэхийг баталгаажуулж, сар тутам 30 кредит олгож байх гэнэ.

Улмаар хэрэглэгч насанд хүрэгчдийн цахим хуудас руу нэвтрэх бүрдээ QR код уншуулж, тухайн сард олгогдсон кредитийнхээ хэмжээнд тааруулан контент үзэх боломжтой болж байна.

Эхний ээлжинд эл журам зөвхөн Испанийн насанд хүрэгчдийн контент нийлүүлэгчдэд хамаатай ч, цахим аюулгүй байдлын хүрээлэнгээс гадаадын нийлүүлэгчдийн жагсаалт гарган мөрдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.181.62
   /
7 сарын 5. 12:10

манайд ч бас хэрэгтэй юм бн.Өсвөр насныхний жирэмслэлт,бэлгийн хүчирхийлэл өсөлт ихтэй бдг гсн.

Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас