Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
7 сарын 4. 15:181

Хятадын Фудан их сургуулийн эрдэмтэд Хятадын өмнөд нутаг болон зүүн өмнөд Азийнханд хэт таргалалтаас сэргийлдэг тусгай ген байдгийг илрүүлжээ. Шинжлэх ухааны “Genetics and genomics” сэтгүүлд өнгөрсөн сар нийтлэгдсэн тэдний судалгааны тайлангаас үзвэл, эрдэмтэд нийтлэг угсаа гаралтай генийн гэр бүл болох 16 суурь митохондрийн ДНХ (mtDNA) гаплогруппүүдэд дүн шинжилгээ хийсэн байна.

Түүнчлэн судалгааны багийн эрдэмтэн Жен Хоншиан, Жин Ли, Ван Жиүччүн нар Хан угсааны 2877 хүний генийн мэдээллийг шинжилж үзэхэд хэт таргалах эрсдэлээс хамгаалах нийтлэг митохондрийн ДНХ илэрсэн байна. Тус митохондрийн ДНХ-ийг M7b1a1 гэж нэрлэсэн бөгөөд Хятадын өмнөд нутаг болон зүүн өмнөд Азийн орнуудад түгээмэл тохиолддог гэнэ.

Судалгааны тайланд дурдсанаар M7b1a1 митохондрийн ДНХ-ийн митохондрийн ажиллагаа суларсаас болж таргалах эрсдэл багассан байна. Судлаачид тус нээлт бол хүний удамшил, ген биеийн хөгжил, хэлбэр, таргала эрсдэлтэй хэр холбоотойг илүү тодорхой харуулсан баталгаа боллоо хэмээн олзуурхаж байгаа аж.

Эх сурвалж NextShark

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
4
3
3
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.126.89.237
   /
7 сарын 6. 10:34

targaldaggui humuus zuun umnud gentei humuus bj haha

Онцлох мэдээ
Америкийн хамгийн том хямдрал Amazon Prime Day тун удахгүй Монголд
02024-7-8 10:40
БНХАУ дэлхийг аврах хүчин чадлаа туршин солир зад харваж үзүүлнэ
12024-7-5 14:39
Филиппин: Дараагийн удаа Хятадтай мөргөлдвөл эргэлзэх зүйлгүй байлдана
02024-7-5 12:49
Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
12024-7-5 12:03
Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
02024-7-5 11:32
Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
12024-7-4 15:18
Шоргоолж халдвараас сэргийлэн нэгнийхээ мөчийг тайрч өгдөг
02024-7-4 12:26
Германы нэгэн хот нэрээ Тэйлор Свифтийн нэрээр солив
02024-7-4 11:30
Хүүхдийн хятад бараануудад агуулагдаж буй хорт хавдар үүсгэгч бодис стандартаас 680 дахин давж байна
02024-7-4 11:02
Toki Cashback хөтөлбөрийн 1-р улирал дуусаж, 2-р улирал эхэллээ
02024-7-4 10:00