Д.Трамп: АНУ-ыг криптовалютын супер гүрэн болгоно
7 сарын 29. 8:460

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч ерөнхийлөгч асан Дональд Трамп дахин сонгогдсон тохиолдолд виртуал валютын салбарыг идэвхтэй дэмжиж, Байдены засаг захиргааны виртуал валютын зохицуулалтыг хөнгөвчлөх болно гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч асан Трамп орон нутгийн цагаар 27-ны өдөр Теннесси мужийн Нэшвилл хотод болсон "Биткоин 2024” бага хуралд оролцох үеэрээ “Би АНУ-ыг дэлхийн виртуаль валютын нийслэл төдийгүй Биткоины супер гүрэн болгоно" хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Тэрээр үргэлжлүүлэн "Америкийн стратегийн Биткоины нөөцтэй болох болно. Бид энэ салбарын асар их баялгийг бүх америкчуудын сайн сайхны төлөө үндэсний байнгын өмч болгох болно" гэж онцлов.

Түүнчлэн Байдены засаг захиргааны виртуаль валютыг дарах бодлогыг шүүмжилж, дахин сонгогдсон тохиолдолд албан тушаалдаа орсон эхний өдрөө виртуал валютыг зохицуулдаг Үнэт цаас, биржийн хорооны тэргүүн Гари Генслерийг ажлаас нь чөлөөлнө гэдгээ дурджээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54