Эдийн засгаараа Африкийн орнуудыг тэргүүлж асан Нигери улс гуравдугаар байр руу ухарчээ
7 сарын 12. 2:571

Financial Times сонины орон нутгийн цагаар 9-ний өдөр мэдээлснээр, эдийн засгийн хэмжээгээрээ Африк тивийг олон жилийн турш тэргүүлж ирсэн Нигери улс инфляцид нэрвэгдэж, улмаар эдийн засаг нь гуравдугаар байр руу ухарсан талаар онцолжээ.

Үүнтэй холбогдуулан Нигерийн ерөнхийлөгчөөр хоёр дахь жилдээ ажиллаж байгаа Бола Тинубу ерөнхийлөгч асан Мухаммаду Бухаригийн найман жилийн турш төрийн эрхийг барих хугацаандаа маш хангалтгүй ажилласнаас болж тус улсын эдийн засаг ийнхүү ухарсан гэж цохон тэмдэглэсэн байна. Олон улсын валютын сан (ОУВС) Нигерийн эдийн засгийн байдал сайжрахгүй бол энэ оны эцэс гэхэд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь Өмнөд Африк, Египет, Алжир, Этиопын араас буюу тавдугаар байр руу ухарна гэж анхаарууллаа.

Ерөнхийлөгч Тинубу өнгөрсөн сард телевизээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Газрын тосноос хэт хамааралтай эдийн засгийн сөрөг тал тодорхой харагдаж байна. Тиймээс эдийн засгийн шинэчлэл хийх цаг нь болсон гэж харж байна. Гэвч энэ шинэчлэл хүн бүрт сайнаар нөлөөлөхгүй ойлгомжтой” хэмээн өгүүлэв.

Лагос хотын захирагчаар ажиллаж байхдаа шинэчлэл хийснээр тус хотыг Нигерийн хамгийн баян, хүчирхэг хот болгож чадсан ерөнхийлөгч Тинубу Лагос хотын хөгжлийн загварыг үндэсний хэмжээнд хуулбарлан хэрэгжүүлэхээр хичээж байна хэмээн Financial Times сонин тайлбарласан байна.

Улмаар ерөнхийлөгч Тинубу төсөвт хэт их дарамт учруулж байна гэх шалтгаанаар хамгийн түрүүнд шатахууны татаасыг зогсоосон байна. Гэвч шатахууны татаасыг зогсоосны улмаас шатахууны үнэ гурав дахин өссөнөөс гадна автобусны үнэ хоёр дахин нэмэгджээ. Түүнчлэн хоёр удаагийн валютын ханшийн уналт тохиосны дараа импортын барааны үнэ мөн огцом өссөөд байгаа юм.

Үүний үр дүнд Нигерийн инфляцын түвшин бараг 34 хувьд хүрсэн нь сүүлийн 30 жилд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ бүр ч хурдацтай өсөж байгаа нь иргэдийг будаа, эрдэнэ шиш, сүү зэрэг наад захын хүнсний бүтээгдэхүүнээ худалдан авахад хүндрэл учруулж байна.

Ерөнхийлөгч Тинубугийн шинэчлэл сая сая хүнийг ядууралд нэрвэгдэхэд түлхэц үзүүлж байна гэж зарим шүүмжлэгчид шүүмжилсээр байгаа юм. Ялангуяа Кени улсад сүүлийн үед татвар нэмэгдүүлэх засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал болж байгаатай холбогдуулан Нигерийн засгийн газрын хэрэгжүүлж эхэлсэн шинэчлэлийн улмаас ядууралд нэрвэгдсэн хүмүүс жагсаалд оролцох магадлал нэмэгдэж байгааг онцлов.

Авлигад нэрвэгдсэнээс гадна зогсонги байдалд олон жил болсон эдийн засгийг сэргээхэд энэ мэт сөрөг үзэгдэл болох нь зайлшгүй хэмээн үзэж буйгаа ерөнхийлөгчийн тал илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
45.133.5.21
   /
7 сарын 12. 19:01

Африкт авилгал хулгай их байгаа учраас африк ядуу хөгжихгүй байгаа юм.

Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54