Европын Холбоо, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурч байна
9 сарын 19. 11:200

Цахилгаан автомашины эрэлт буурч байгаатай холбоотойгоор Европын Холбоо /ЕХ/, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш 2023 оны эцсийнхтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан бол Хятадын өрсөлдөгч компаниудын хувьцааны үнэ мөн хугацаанд мэдэгдэхүйц өссөнийг Японы эдийн засгийн тэргүүлэх сонин болох “Nikkei”-н мэргэжилтнүүдийн хийсэн тооцоо харуулжээ.

Есдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар автомашин ба түүний эд ангийг үйлдвэрлэдэг дэлхийн 1600 орчим компанийн хувьцаа нийтдээ 2.8 их наяд гаруй ам.долларт хүрсэн нь хөрөнгийн зах зээлийн 2023 оны сүүлийн арилжаанаас хойш 6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Ялангуяа ЕХ-ны автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцаа хамгийн их хувиар /26 хувь/ унасан байна. Япон, АНУ-ын үйлдвэрлэгчдийнх 8 ба 6 хувиар тус тус буурчээ. Харин Хятадын автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцааны үнэ нийт 18 хувиар өсжээ. Тухайлбал, цахилгаан автомашины үйлдвэрлэлээр тэргүүлэгч BYD компанийнх 21 хувиар өссөн байна.

ЕХ-ны үйлдвэрлэгчдэд тулгарч буй бэрхшээлүүд нь юуны түрүүнд шинэ цахилгаан автомашины борлуулалт муудсантай холбоотой гэж “Nikkei”-н мэргэжилтнүүд үзэж байна. Долоодугаар сард тэдгээр компанийн борлуулалт жилийн өмнөхтэй харьцуулахад 10.8 хувиар унажээ.

Ялангуяа Герман улсад цахилгаан автомашин худалдан авахад олгодог байсан татаасыг цуцалсны дараа шинэ автомашины борлуулалт ихээхэн /20 гаруй хувь/ буурчээ. Мөн Хятадын компаниуд ЕХ-ны зах зээлд автомашинаа харьцангуй хямд үнээр санал болгож байгаа нь борлуулалт буурахад нөлөөлж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Канад: Цагаачдын урсгалыг хумих зорилгоор гадаад оюутны виз олголтыг 10 хувиар бууруулна
02024-9-20 1:21
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37