2023/10/19: Тойм мэдээ
2023, 10 сарын 20. 10:360

АНУ: Хятад руу чиглэсэн экспортын хязгаарлалтыг чангатгаснаар хагас дамжуулагчийн зах зээл 73 тэрбум доллароор агшжээ

АНУ-ын засгийн газар цаашид Хятад руу хийх хагас дамжуулагчийн экспортыг хянах төлөвлөгөөгөө улам чангатгахаа зарласны дараа хагас дамжуулагчийн салбарын хувьцаа, тэр дундаа NVIDIA компанийн хувьцааны үнэ огцом унажээ.

Ажилгүйдэл, таргалалт, тамхидалтаас илүү биднийг хурдацтай хөгшрүүлдэг хүчин зүйл юу вэ?

Судалгаанаас үзэхэд өөрийн гэсэн орон сууцгүй, түрээсийн байранд амьдардаг хүмүүс хувьдаа орон сууцтай хүнтэй харьцуулахад жилд 17 хоногоор хурдан хөгширдөг болох нь тогтоодсон байна. Үүний араас ажилгүйдэл 9.9 хоног, таргалалт 8.4 хоног, тамхидалт 7.7 хоногоор тус тус богиносгодог болох нь тогтоогдов.

Путин бусдыг хүндэлж, буулт хийж сурахыг Байденд сургамжлав

РИА Новости агентлагийн мэдээлснээр Путин Оросын телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Бусдыг хүндлэх чадварт суралцах ёстой. Хэрэвзээ тэгж чадвал хэн нэгнийг дарамтлах шаардлага тулгарахгүй” хэмээн хэлснийг онцлов.

“ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2023”

Ажил идэвхтэй хайж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ажлын байраар хангах боломжтой ажил олгогч нарыг холбож, ажилд зуучлах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх замаар тогтвортой, хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго бүхий “ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2023” арга хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр НҮБ-ын байранд зохион байгуулна.

АНУ-ын Газын зурвас дахь эмнэлгийн бөмбөгдөлтөд Израиль буруугүй хэмээн мэдэгджээ

Ерөнхийлөгч Жо Байден Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай уулзаж байхдаа, “Би өөрийн харсан үзсэнээс дүгнэвэл, бөмбөгдөлтийг та нар бус өөр бүлэглэл зохион байгуулсан нь харагдаж байна” гэжээ.

ОХУ Газын зурвас руу 27 тонн хүмүүнлэгийн тусламж илгээх болжээ

Пүрэв гарагт ОХУ-ын Онцгой байдлын яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр, ОХУ-ын Газын зурваст үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг тээвэрлэсэн тусгай нислэг Египетийг зорьсон гэжээ.

Хятадын цахилгаан автомашин бүтээгч BYD цахилгаан автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх болжээ

Үйлдвэрлэлийн хэмжээг авч үзвэл, BYD компани Tesla компанийг аль хэдийн ардаа орхисон бол олон улс дахь борлуулалтын хэмжээгээр Tesla-ийн араас бичигдэж байгаа юм. Энэ нь Хятадын автомашины салбар хэр хурдацтай өсөж байгааг харуулж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18