“ZANGIA.MN” МОНГОЛ-СОЛОНГОСЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
7 сарын 9. 11:470

Хөдөлмөрийн зах зээлийг төгөлдөржүүлэх, Монгол мэргэжилтний үнэ цэнийг өсгөх, иргэдэд ажлын байрны эрэлтэд нийцсэн ур чадварыг төлөвшүүлэх, сургах, хөгжүүлэх, төгсөгчдийг ажлын байранд зуучлах, захиалгат сургалт болон зорилтот хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, нээлттэй ажлын байрны сонголтыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол-Солонгосын Политехник коллежийн захирал Э.Түмэндэмбэрэл, “Зангиа Портал” ХХК-ийн Дэд захирал Г.Төртогтох нар хамтран ажиллах "САНАМЖ БИЧИГ"-т гарын үсэг зурлаа.

Хамтран ажиллах үндсэн чиглэл, үйл ажиллагааны хүрээнд:

  • Монголын хамгийн том сургалтын платформ болох Зангиа Академи-д Монгол-Солонгосын политехник коллежийн “ЧАДАМЖИЙН ТӨВ”-ийн сургалт мэдээллийг байршуулах
  • Суралцагчдыг Зангиа Академид байрласан 170+ хувь хүний хөгжил, мэргэжлийн болон гадаад хэлний сургалтуудад үнэ төлбөргүй хамруулах
  • Оюутан суралцагчдыг цагийн ажлын байраар хангах
  • Монгол-Солонгосын Политехник коллежийн төгсөгч, оюутнуудыг мэргэжлийн дагуух ажлын байраар хангах, дадлага хийх боломжийг бүрдүүлэх
  • Оюутан суралцагчдыг дадлагын ажлын байраар хангах
  • Зангиа Академи, МСПК-ийн “Чадамжийн төв” хамтран захиалгат сургалт болон зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах
  • Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор залууст зориулсан категориуд болон шаардлагатай салбарын ажлын байрны заруудыг сургуулийн веб сайтад холбох зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54