2024/01/15: Тойм мэдээ
1 сарын 16. 11:210

Zangia.mn: Хувийн компаниуд цалин урамшууллаас гадна ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарах, уян хатан цагийн системийг хэрэгжүүлэх зэргээр идэвхжүүлэлт хийж байна

Зангиа Портал ХХК нь 6 дахь жилдээ цалин хөлсний нарийвчилсан судалгааг эдийн засгийн үйл ажиллагааны голлох салбар, албан тушаал бүрээр боловсруулан гаргаж байна.

Судалгаанаас цалин хөлсний хэмжээг ажил мэргэжлийн ангиллаар харах боломжтой ба үндсэн цалин, тогтмол болон тогтмол бус урамшууллын мэдээлэл болон тухайн жилийн цалингийн өсөлт, бууралт болон ирэх оны чиг хандлагыг харах боломжтой. Энэ жилийн хувьд ажилтнуудад олгож буй нэмэлт тэтгэмж болон хангамжийг судалснаараа онцлог юм.

Исландын галт уул дахин дэлбэрчээ

Исландын баруун өмнөд нутгийн галт уул ням гарагт дахин дэлбэрч, үдээс хойш халуун хайлмагийн урсгал загасчдын жижиг хотын захад хүрч, зарим байшин шатсан хэдий ч хотын иргэдийг урьдчилан нүүлгэн шилжүүлсэн байсан тул хүмүүст аюул учраагүй гэж эрх баригчид мэдэгджээ.

БНН-аас нэр дэвшигчийг Айовад тодруулна

НҮБ-д байнгын төлөөлөгчөөр сууж асан Никки Хейли, Флорида муж улсын захирагч Рон Десантис, бизнес эрхлэгч Вивек Рамасвами нарын аль нэг нь Ерөнхийлөгч асан Дональд Трамптай үнэхээр өрсөлдөж чадах эсэхийг тодруулах нь Айовагийн намын идэвхтнүүдийн хурлын гол үйл явдал юм.

“Давос-2024” чуулганд хэн хэн оролцох вэ?

“Давос-2024”-т оролцох хамгийн жинтэй улс төрийн зүтгэлтнүүд нь Хятадын хоёр дахь өндөр албан тушаалтан болох Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар болж магадгүй бөгөөд тэдний хэн хэн нь илтгэл тавих юм.

Тайванийн сонгуулийн дүн гарлаа

Ардчилсан дэвшилтэт намаас нэр дэвшигч Лай Чин Тэ болон түүний хамтрагч Сьяу Бикхим нар засаг захиргааны удирдлагын сонгуульд ялжээ.

Данийн хаан ширээг X Фредерик залгамжиллаа

Өдгөө 83 настай хатан хаан II Маргрете ард иргэддээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ 900 орчим жилийн хугацаанд хаан сэнтийгээс сайн дураар буусан Данийн анхны хаан болохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэж, ард түмнээ гайхшруулсан юм.

Умард Солонгос хатуу түлшээр ажилладаг пуужин туршжээ

Энэхүү туршилтын зорилго нь ийм пуужингийн “хөөрөх, маневрлах үзүүлэлтүүд”, “шинээр бүтээсэн олон угсраа, өндөр хүчин чадалтай хатуу түлшт хөдөлгүүрийн найдвартай байдлыг шалгах” явдал байв гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлжээ.

Японы Ерөнхий сайд байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсэд очно

К.Фүмио Ишикава мужид шинэ оны эхний өдөр болсон 7.6 баллын хүчтэй газар хөдлөлтөд өртсөн бүсэд очих үеэрээ нүүлгэн шилжүүлэх төвд байрлаж байгаа иргэдтэй уулзаж, орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчидтэй санал солилцоно.

2024 онд шинэ ажилтан ажилд авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

2023 он олон улсын хөдөлмөрийн зах зээлд ихээхэн тодорхойгүй байдлыг дагуулсан билээ. Эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй нөхцөл үүссэнээр томоохон компаниуд шинэ ажилтан авахаа зогсоож, олон ч компани өргөн хүрээ бүхий орон тооны цомхотголыг хийсэн.

Тэгвэл 2024 онд биднийг юу хүлээж байгаа бол? Энэ талаар хүний нөөцийн мэргэжилтнүүд өөрсдийн таамгийг дэвшүүлжээ.

Тайванийн засаг захиргааны шинэ тэргүүн Лай Чиндэ гэж хэн бэ?

Олон хүүхэдтэй айлын хүүхэд, уурхайчны хүү, ЛГБТ хүмүүсийг дэмжигч тэрбээр Харвардын их сургуулийг дүүргэжээ. Ингээд Тайванийг ирэх дөрвөн жил удирдах хүний талаарх мэдээллийг хүргэж байна.

Жүжигчин Марго Робби кино урлагаас түр завсарлаж байгаагаа зарлажээ

Өнгөрөгч зуныг бүхэлд нь байлдан дагуулсан Барби уран сайхны киноны гол дүр, амьдрал дээрх барби болсон жүжигчин Марго Робби кино урлагаас түр завсарлаж байгаагаа зарлажээ.

Хятадад iPhone гар утаснууд хямдарна

Apple компани Хятадад худалдаалж буй хамгийн сүүлийн үеийн iPhone гар утаснуудаас эхлээд олон төрлийн бүтээгдэхүүндээ хямдрал зарлаж байгааг компанийн цахим хуудасны мэдээлэл харууллаа. Өрсөлдөөн ширүүсэж, ухаалаг гар утасных нь эрэлт буурна гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдэж байгаа үед ийм шийдвэр гарчээ.

Жо Байдены сонгуулийн кампанит ажилд Жон Керри оролцоно

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх тусгай элчийн албан тушаалаа удахгүй орхиж, Ардчилсан намын гишүүн, Ерөнхийлөгч Жо Байдены сонгуулийн кампанит ажилд нэгдэнэ гэдгээ мэдэгдлээ.

Цюрих хот Европ тивийн амьдрахад хамгийн таатай хотоор шалгарчээ

Америкийн улс төрийн хэвлэл мэдээллийн Politico сонины орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдээлснээр, Европын холбооны гүйцэтгэх засаглалын байгууллага болох Европын комисс мөн өдөр нийтлэгдсэн "Европын хотуудын амьдралын чанар 2023" тайланд Швейцарийн Цюрих хотыг Европын хотууд дундаас амьдрахад хамгийн таатай хотоор шалгаруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21