А.Белоусовыг Батлан хамгаалахын сайдаар томилохыг санал болгов
5 сарын 13. 12:080

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайдаар Андрей Белоусовыг томилохыг санал болголоо.

“Ерөнхийлөгч Владимир Путин хэд хэдэн яам, газрын даргын албан тушаалд нэр дэвшигчдийг Холбооны Зөвлөлд санал болгож танилцууллаа. Тухайлбал, Батлан хамгаалахын сайдын албан тушаалд Андрей Ремович Белоусовыг томилох асуудлаар зөвлөлдөхийг санал болгов” гэж Telegram сувагт нийтэлсэн Холбооны Зөвлөлийн мэдээлэлд дурджээ.

Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан Сергей Шойгуг Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилж, Николай Патрушевийг уг албан тушаалаас чөлөөлсөн байна.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэхдээ, А.Белоусовыг Батлан хамгаалахын сайдад нэр дэвшүүлэх болсон нь инновац, дэвшилтэт санааг нэвтрүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг бий болгоход тус яам нээлттэй байх ёстой гэсэн байр суурьтай холбоотой гэв.

А.Белоусов 2006 оноос хойш төрийн албанд ажиллаж байгаа бөгөөд 2006-2008 онд Эдийн засгийн хөгжлийн дэд сайдын албыг хашиж байжээ. 2008-2012 онд Оросын Засгийн газрын Эдийн засаг, санхүүгийн газрын дарга болсон байна. 2012-2013 онд Эдийн засгийн хөгжлийн сайдын албыг хашиж байв.

2013 оны зургаадугаар сарын 24-нд Ерөнхийлөгчийн туслах болсон бөгөөд 2018 оны зургаадугаар сарын 13-нд түүнийг энэ албан тушаалд дахин томилжээ.

2020 оны нэгдүгээр сарын 21-нд А.Белоусовыг тэргүүн шадар сайдаар томилсон байна.

С.Шойгугийн хувьд Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын албыг хашихын зэрэгцээ Цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын комисст төрийн тэргүүний орлогчоор ажиллана гэдгийг Д.Песков мөн тодотгов. С.Шойгу өөрийн мэддэг салбарт үргэлжлүүлэн ажиллана гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга хэллээ. Харин Н.Патрушевын хувьд Кремль түүний томилогдох шинэ албан тушаалыг зарлах ажээ.

Түүнчлэн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов уг албан тушаалыг үргэлжлүүлэн хашна гэдгийг Д.Песков мэдэгдэв.

Ерөнхийлөгчөөс Холбооны Зөвлөлд өргөн мэдүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалт:

  • Дотоод хэргийн сайдад Владимир Колокольцев
  • Иргэний хамгаалалт, онцгой байдал, гамшгийн уршгийг арилгах асуудал эрхэлсэн сайдад Александр Куренков
  • Гадаад хэргийн сайдад Сергей Лавров
  • Хууль зүйн сайдад Константин Чуйченко
  • Гадаад тагнуулын албаны даргад Сергей Нарышкин
  • Холбооны аюулгүй байдлын албаны даргад Александр Бортников
  • Үндэсний гвардын цэргийн холбооны албаны даргад Виктор Золотов
  • Холбооны аюулгүй байдлын албаны даргад Дмитрий Кочнев
  • Ерөнхийлөгчийн Тусгай хөтөлбөрүүдийн ерөнхий газрын даргад Александр Линец
  • Тооцооны танхимын даргад Борис Ковальчук

Холбооны Зөвлөлийн гишүүд тавдугаар сарын 13-ны өдөр байнгын хороодын хуралдаанаар, тавдугаар сарын 14-ний өдөр нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх ажээ.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сөүл: Дараа сард түүхэндээ хамгийн олон өвчтөнүүдийн жагсаал болно
2024-6-21 16:06
Таван жилийн өмнө алга болсон илжиг хандгайн сүрэгтэй нийлсэн байжээ
2024-6-21 15:32
Насанд хүрэгчдэд зориулсан хиймэл оюун ухаант робот энэ зунаас худалдаанд гарна
2024-6-21 14:59
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33