B2B зах зээлд амжилт гаргахад B2B худалдааны онцлогийг ойлгох нь маш чухал
9 сарын 2. 12:461

Бизнесээс бизнес рүү (B2B) буюу нэг байгууллага борлуулж, нөгөө байгууллага худалдан авдаг энэ зах зээл, бизнесээс хэрэглэгч рүү буюу байгууллага борлуулж, хувь хүмүүс худалдан авдаг зах зээлийг бодвол илүү ярвигтай мэт боловч асар их боломжийг агуулж байдаг. Хэрэглэгчдийн хүсэл, шаардлагыг даган зах зээл дэх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, тоо хэмжээ нэмэгдэхийн хэрээр бизнесийн орчинд үйл ажиллагаа явуулж буй компаниуд улам олширч, улмаар B2B зах зээл томорсоор байна.

Торгоны замын худалдаачид хоорондоо бараа солилцдог эрт цагт ч оршиж л байсан гэхэд хилсдэхгүй энэ ойлголт олон зууныг элээхдээ аж үйлдвэрийн хувьсгалаас улам эрчийг авч, өдгөө зах зээлийн бие даасан сегмент болжээ. Хүн амын тоо эрчимтэй нэмэгдэж, томоохон үйлдвэрүүд байгуулагдаж, түүнийг даган масс үйлдвэрлэл эрчимжсэнээр тэдгээр үйлдвэрүүдийн түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх зорилгоор тусдаа компаниуд хүртэл байгуулагдаж, улмаар нийлүүлэлтийн бүтэн сүлжээ бий болон өргөжин тэлсэн нь B2B зах зээл юм. Арван есдүгээр зуун, Дэлхийн хоёрдугаар дайны дараачаас дэлхийн зах зээл огцом өссөнийг дагаад олон улсын B2B зах зээлийн эрчимтэй хөгжлийн гараа тавигдаж, технологийн хөгжлийн нөлөөгөөр B2B зах зээл цахим хэлбэрт шилжихдээ B2B е-commerce болон хөгжсөөр өнөөгийн B2B зах зээлийн хэлбэр дүрс бүрэлдэн тогтжээ. Дэлхийн томоохон худалдааны платформууд ч өөрсдийн B2B зах зээлд зориулсан хувилбаруудыг гаргаж, илүү олон хэрэглэгчдэд, байгууллагуудад хүрэхийн тулд хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг сүүлийн үеийн технологиудыг ч ашиглаж байна.

Байгууллагууд B2B зах зээлд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулахын тулд B2B худалдааны дараах онцлогуудыг ойлгох нь маш чухал.

  • B2B зах зээлийн худалдан авагч тал зөвхөн байгууллагынхаа хэрэгцээ, шаардлагад тулгуурлан, нэг хүн биш олуулаа хамтран шийдэх, тэгэхдээ олон сонголтыг харьцуулж үзэхээс гадна сайтар судалж байж эцсийн шийдэлд хүрдэг.
  • Мөн шат шатандаа шийдвэрт хүрэх, удирдлагын түвшний хүмүүсээр батлуулах, нэхэмжлэхийн дагуу зөвшөөрөл бүхий ажилтнаар гүйлгээ хийлгүүлэх зэрэг маш олон дараалал, дамжлагатай.
  • Зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээс гадна цаашдын нэр хүнд, брэнд танигдах тал дээр ямар нөлөөтэйг илэрхийлэх нь тун чухал. Үүн дээр үндэслэн байгууллага хооронд урт хугацааны харилцаа үүсэж байж худалдаа амжилттай болдог.
  • Ихэвчлэн олон тоо ширхгээр, их хэмжээний бараа худалдан авдаг учраас их хэмжээний мөнгө эргэлддэг.
  • Зарим тохиолдолд худалдан авч буй байгууллагын хүсэлтэд нийцүүлэн борлуулагч байгууллага өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд өөрчлөлт оруулах шаардлага үүсдэг.

Дээрх онцлогуудад тулгуурлан B2B маркетинг, борлуулалт хийхдээ хэрхэн зөв сувгаа сонгох, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогийг хэрхэн харагдуулах, байгууллагуудтай хэрхэн урт хугацааны холбоо тогтоох зэрэгт анхаарах хэрэгтэй.

Иймд 1000 гаруй баталгаатай, найдвартай харилцагч байгууллагуудын 8000 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээг нэгтгээд байгаа ZangiaB2B - Үндэсний бизнес платформ Монголын B2B зах зээлд төгс тохирно. Та тус платформыг ашиглан байгууллагынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг үнэ төлбөргүй байршуулахаас гадна ZangiaB2B-ийн масс мэйл илгээх, масс мессеж илгээх, баннер байршуулах зэрэг маркетингийн үйлчилгээнүүдийг ашиглан харилцагч байгууллагуудад мэдээ мэдээллээ хүргэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.161.253
   /
9 сарын 4. 16:33

Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18