Африк цэргүүдийг Чеченьд бэлдэнэ
5 сарын 14. 11:350

Өмнөд Африкийн Гвиней-Бисау улсын Ерөнхийлөгч Умару Сиссоку Имбало улсынхаа цэргүүдийг Чеченьд байрлах Оросын тусгай хүчний их сургуульд бэлдүүлэх тухай санаачилсныг Рамзан Кадиров өнгөрсөн долоо хоногт зарласан билээ.

Имбало ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд өнгөрсөн баасан гарагт Чеченийн нийслэл Грознид очиж, Кадировтой уулзахдаа дээрх санаагаа илэрхийлсэн байна.

“Бид хоёр орны найрамдалт харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд боломжит арга замуудын тухай хэлэлцсэн. Харин Имбало хэд хэдэн салбарт хамтран ажиллахын сацуу Гвиней-Бисау болон ОХУ-ын харьяа Чеченийн бүгд найрамдах улсын хоорондох ах дүүсийн харилцаагаа бататгахдаа бэлэн гэдгээ илэрхийллээ” хэмээн Чеченийн удирдагч Кадиров мэдэгдэв.

Грознид зочлохынхоо өмнө Имбало ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путинтэй тавдугаар сарын 9-ний ялалтын баярын сүрт жагсаалд оролцсоных нь дараа Москвад уулзсан билээ.

Кремлийн мэдээлснээр тус уулзалтын үеэр Москва Гвиней-Бисау улсаас илүү олон оюутан Оросд сургахын тулд квотын тоогоо нэмэхэд бэлэн байгаа талаар Путин саналаа илэрхийлсэн гэнэ.

Тухайлбал, Путин “ОХУ болон Гвиней-Бисау улсууд дэлхийн хэмжээнд тулгамдаж буй олон чухал асуудлыг шийдвэрлэхдээ эв санааны нэгдлээ харуулж, олон туйлт дэлхийн дэг журам бий болох, аюулгүй байдлын асуудлаар ойр дотно байр суурьтай байна. Цаашид ч олон чухал асуудал дээр энэ харилцаагаа хадгална гэдэгт найдаж байна” хэмээжээ.

Хариуд нь Имбало найдвартай түнш хэвээр байхаа Москвад амлан “Бид сайн холбоотнууд. Цаашид ч энэ хэвээрээ байна” гэжээ.

Тэртээ 1974 онд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр Португалаас салан тусгаарласнаасаа хойш Гвиней-Бисау улс 50 жилийн турш Москватай дипломат харилцаагаа хадгалж ирсэн түүхтэй.

Москва дахь эдийн засгийн сургуулийн Африк судлалын төвийн захирал Андрей Масловын хэлснээр Гвиней-Бисау улсын цэрэг, аюулгүй албаны ихэнх удирдагч ЗХУ, ОХУ-д бэлтгэгдсэн байдаг гэнэ.

Тэрээр “Гвиней-Бисау улсад орчин цагт тулгарч байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд маш сайн бэлтгэгдсэн тусгай хүчин шаардагдаж байна. Тухайлбал, далайн дээрэм, хар тамхины наймаа гэх мэт. Тэдэнд гадны дайсан үгүй, хөрш орнуудтайгаа найрсаг харилцаатай” гэжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52