Латин америкчууд К.Харрисыг илүү дэмжиж байна
8 сарын 13. 11:400

Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрисын нэр хүнд латин америкчуудын дунд өссөөр байгаа боловч ялалт байгуулахад шаардлагатай хэмжээний санал авч чадна гэж дүгнэхэд эрт байна. Энэ тухай Америкийн Axios цахим хуудсанд бичжээ.

Одоогийн байдлаар латин америкчуудын дэмжлэгийг авч буй тоон үзүүлэлтээр К.Харрис өөрийн өрсөлдөгч Д.Трампаас илүүрхэж байгаа бөгөөд хувиар илэрхийлбэл, К.Харрис 55-60 хувь, Трамп 40 хувийн санал авах төлөвтэй байна. Гэхдээ сонгуульд ялах хэмжээний дэмжлэгийг К.Харрис авч чадаагүй байгаа ажээ. Учир нь, Axios цахим хуудасны хийсэн судалгаагаар, сүүлийн 50 жилийн хугацаанд латин америкчуудын 64-өөс доош хувийн санал авсан тохиолдолд АН-ын нэр дэвшигчид ялагдаж байв.

Өнөөдрийн байдлаар, АНУ-ын хүн амын бараг 20 хувийг Латин Америкаас гаралтай иргэд бүрдүүлж байгаа бөгөөд тэд БНН-ын нэр дэвшигчдийг илүүтэй дэмжсээр иржээ. Харин сонгуулийн өрсөлдөөнөөс гарсан Ж.Байдентай харьцуулахад сонгогчдын энэ бүлгийнхэн К.Харрисыг идэвхтэй дэмжиж байна. Axios цахим хуудсанд бичсэнээр, Харрисын нэр хүнд латин америкчуудын дунд өссөн нь цагаачдыг бөөнөөр нь нутагт нь буцаана хэмээн Трампын хийсэн эрс хатуу мэдэгдэлтэй холбоотой.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 5-нд болно. Тус сонгуульд Ардчилсан намыг төлөөлөн Ж.Байден оролцоно гэж үзэж байсан боловч 6 дугаар сарын 27-нд Д.Трамптай хийсэн мэтгэлцээнд тэрбээр тун тааруухан оролцсон тул намынх нь лидерүүд өрсөлдөөнөөс гарахыг түүнд уриалах болсон юм. Ингээд шахалтад орсон Ж.Байден 7 дугаар сарын 21-ний өдөр өрсөлдөөнөөс гарахаа мэдэгдэж, дэд ерөнхийлөгч К.Харрисыг сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18