Каннын гол шагналын төлөө 20 гаруй кино өрсөлдөнө
5 сарын 14. 13:010

Каннын олон улсын кино наадам өнөө орой Францын Номин эрэгт эхлэх гэж байна. Энэ жилийн наадмын үндсэн шалгаруулалтад 22 кино “Алтан далдуу мод” шагналын төлөө өрсөлдөнө.

77 дахь удаагаа зохиогдож буй уг наадам Францын найруулагч Квентин Дюпьегийн “The Second Act” (Le Deuxième Acte) киногоор нээнэ. Энэ оны үндсэн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнийг “Little Women”, “Lady Bird”, “Barbie” зэрэг кинонуудыг бүтээсэн, Америкийн найруулагч, кино зохиолч Грета Гервиг даргалж байгаа юм.

Энэ жилийн наадмын гол шагналын төлөө зохиолч, улстөрч Эдуард Лимоновын тухай “Limonov: The Ballad” хэмээх Оросын найруулагч Кирилл Серебренниковын бүтээсэн шинэ кино, мөн Америкийн найруулагч Фрэнсис Форд Копполагийн шинжлэх ухааны зөгнөлт кино болох "Мегалополис", Грекийн найруулагч Йоргос Лантимосын шинэ бүтээл “Kinds of Kindness”, Италийн найруулагч Паоло Соррентиногийн “Партенопа” зэрэг кино өрсөлдөнө.

Түүнчлэн Дональд Трампын улстөрчийн замналын тухай иран гаралтай Шведийн найруулагч Аль Аббасигийн бүтээсэн “The Apprentice”, Шон Бейкерийн “Anora”, Канадын найруулагч Дэвид Кроненбергийн “The Shrouds”, Италийн нэрт жүжигчин Марчелло Мастрояннигийн тухай Францын найруулагч Кристоф Онорегийн бүтээсэн "Marcello Mio", Хятадын найруулагч Жя Жанкэгийн " “Feng liu yi dai", Вьетнамын дайнд оролцохгүйн тулд Канад руу дүрвэсэн, зүүний үзэлт кино найруулагч Леонард Файфийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн, Америкийн найруулагч Пол Шрадерын "Oh, Canada" зэрэг кинонууд үндсэн уралдаанд шалгарчээ.

Шведийн найруулагч Мангус фон Хорнын “Girl with the Needle”, Их Британийн найруулагч Андреа Арнольдын “Bird”, Бразилын найруулагч Карим Айнузын “Motel Destino”, Францын найруулагч Жак Одиарын “Emilia Perez”, Корали Фаржеагийн "Substance", Португалын найруулагч Мигел Гомешийн "The Grand Tour", найруулагч Паял Кападиагийн “All We Imagine as Light”, Францын найруулагч Жиль Леллушийн “Beating Hearts” (L'Amour ouf), Агат Ридингерийн “Diamond in the Rough”, найруулагч Мохаммад Расулофын “The Seed of the Sacred Fig”, Румыний найруулагч Эмануэл Парвугийн “Three Kilometres to the End of the World”, Францын найруулагч Мишель Хазанавичусын “The Most Precious of Cargoes” (La Plus Précieuse des marchandises) зэрэг кинонууд мөн өрсөлдөх юм.

Каннын кино наадам тавдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ өдөр үндсэн уралдаан болон “Un Certain Reard” төрлийн шилдгүүд тодорно.

"Classics of Cannes" хөтөлбөрийн хүрээнд хоёр долоо хоногийн туршид кино урлагийн алтан санд багтсан кинонуудын сэргээн засварласан хувилбаруудыг үзүүлэх бөгөөд тэдгээрийн дотор ой нь тохиож кинонууд багтжээ. Тухайлбал, наадмын үеэр Акира Куросавагийн “Долоон самурай” (Shichinin no samurai, 1954) кино дэлгэцнээ гарсны 70 ой, Жак Демигийн “Шербургийн шүхэр” (Les parapluies de Cherbourg, 1964) мюзикл киноны 60 жилийн ойг тус тус тэмдэглэх юм.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ дэлхийг аврах хүчин чадлаа туршин солир зад харваж үзүүлнэ
02024-7-5 14:39
Филиппин: Дараагийн удаа Хятадтай мөргөлдвөл эргэлзэх зүйлгүй байлдана
02024-7-5 12:49
Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
12024-7-5 12:03
Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
02024-7-5 11:32
Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
02024-7-4 15:18
Шоргоолж халдвараас сэргийлэн нэгнийхээ мөчийг тайрч өгдөг
02024-7-4 12:26
Германы нэгэн хот нэрээ Тэйлор Свифтийн нэрээр солив
02024-7-4 11:30
Хүүхдийн хятад бараануудад агуулагдаж буй хорт хавдар үүсгэгч бодис стандартаас 680 дахин давж байна
02024-7-4 11:02
Toki Cashback хөтөлбөрийн 1-р улирал дуусаж, 2-р улирал эхэллээ
02024-7-4 10:00
Аляскийн мөсөн бүрхүүл 1980-аад оныхоос 4.6 дахин хурдтай хайлах болжээ
02024-7-4 4:14