Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ
5 сарын 14. 13:200

Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр сурталчилгааны самбар нурсны улмаас 12 хүн амиа алдаж, 60 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай холбогдох албаныхан даваа гарагт мэдээлжээ.

Мумбайн зүүн дүүрэгт байрлах шатахуун түгээх станцын дээрээс самбар нурж, олон арван хүн дарагдсан байна. Хотын захиргааны мэдэгдэлд дурдсанаар, 60 хүнийг аварч, эмнэлэгт хүргэжээ.

“Нурангин доороос найман хүний цогцсыг гаргасан бөгөөд дахин дөрвөн цогцос дарагдсан хэвээр байна. Бид тэдний байршлыг илрүүлсэн боловч бензин шахуурга байгаа улмаас гаргах боломжгүй, нөхцөл байдал аюултай байж болзошгүй байна” гэж Үндэсний гамшгаас хамгаалах хүчний төлөөлөгч Гаурав Чаухан мэдээлжээ.

Нурсан сурталчилгааны самбар 70х50 метрийн хэмжээтэй байсан гэж Мумбай хотын цагдаагийн газрын X хуудсанд мэдээлжээ.

Тус хотод пүрэв гарагт хүчтэй салхилан бороо орж, шороон шуурга шуурсны улмаас мод үндсээрээ булгарч, хотын зарим хэсэгт цахилгаан эрчим хүч түр тасалдаж, галт тэрэгний хөдөлгөөн саатжээ.

Мөн тус хотын олон улсын нисэх онгоцны буудалд нислэгүүдийг түр зогсоож, 15 онгоцны чиглэлийг өөрчилсөн байна.

“Гэмтэж бэртсэн хүмүүсийг Ражавади эмнэлэгт эмчилж байна. Хэрэг явдлыг мөрдөн шалгах ажиллагаа явуулах тушаал өгсөн” гэж Махараштра мужийн дэд сайд Девендра Фаднавис X хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Эх сурвалж: AFP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
6
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22