Германы тосгон тагтаатай дайн зарлав
6 сарын 14. 15:250

Германы Лимбург-ан-дер-Лан тосгоны оршин суугчид тагтааны тоо толгой хэрээс хэтэрч, хөл толгой нь олдохоо байсан гэх шалтгаанаар санал хурааж, олонхын саналаар тосгоны тагтаануудыг нэгийг ч үлдээлгүй хоморголон устгахаар шийджээ.

Цар тахлаас хойш тоо толгой нь огцом өсөж, дийлдэхээ байсан нисдэг харх хэмээх доромж нэртэй тагтаатай холбоотой гомдол санал нутгийн захиргааг тайван байлгахаа больсон гэнэ. Иргэдийн гомдоллож байгаагаар гадаа гудамж, ресторан, олон нийтийн талбай, гэрийн тагт гээд хаа сайгүй тагтааны сангас, өд сөд хөглөрч, багагүй төвөг удаж байгаа гэнэ.

Иймд өнгөрсөн долоо хоногт тосгоныхон хуралдаж, санал хураахад 7530 хүн буюу тосгоны хүн амын 53 хувь нь тагтааг нийтээр нь үгүй хийх саналыг дэмжсэн аж.

Ийнхүү олонхын саналаар эцэслэн шийдсэний дагуу тагтаа устгах мэргэжлийн шувуучдын баг гарган ажиллах гэнэ. Шувуучид нь уламжлал ёсоор тагтааг урхидан барьж, мунаар цохиж манаргаад хүзүүг нь мушгиж устгах юм байна. Эл ажиллагаа хоёр жил үргэлжилнэ гэнэ.

Уг нь тосгоны захиргаанаас тагтаануудад зориулсан тусгай байгууламжууд барьж, тэнд үүрийг нь засуулаад, өндгийг нь хуурамч бөмбөлгөөр тогтмол солих арга дэвшүүлсэн ч Бэртолд Гэйс тэргүүтэй шувуучид дээрх аргыг бүтэхгүй, харин ч өөр амьтад цуглуулах болно гэж эсэргүүцсэн байна.

Дээрх шийдвэр гэвч амьтны эрхийн төлөө тэмцэгч байгууллага болон иргэдийн дургүйг ихээр хүргэж, тэр байтугай шувуучдын аминд заналхийлсэн утгатай зурвасууд ч ирж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24
Бээжин цахилгаан машины татварын асуудлаар ЕХ-той хэлэлцэнэ
2024-6-25 10:53