Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
НҮБ-аас 50 жилийн дараа буюу 2084 он гэхэд дэлхийн хүн ам 10.29 тэрбум болж дээд цэгтээ хүрэх ба үүнээс хойш аажмаар буурна гэх тооцоог саяхан гаргажээ.
Америкийн өдөр тутмын Wall Street Journal сонинд бичсэнээр, НҮБ 2084 онд дэлхийн хүн ам 10.29 тэрбум болж дээд цэгтээ хүрэх ба 2100 он гэхэд 10.18 тэрбум болж буурна гэж НҮБ хоёр жил тутамд гаргадаг хүн амын тооцооллын тайланд дурдсаныг 11-ний өдөр онцолсон байна.
Өнгөрсөн оны долдугаар сарын байдлаар дэлхийн хүн ам 8.09 тэрбумд хүрсэн аж. НҮБ-аас шинээр гаргасан эдгээр тоо баримтаас үзвэл дэлхийн хүн амын өсөлтийн хурд өмнө нь тооцоолж байснаас удаашралтай байгаа бөгөөд дээд цэгтээ хүрэх үед дэлхийн хүн ам анх тооцоолж байсан түвшинд хүрэхгүй гэсэн үг болохыг Wall Street Journal сонин өгүүлэв.
Европын ихэнх орнууд болон олон жилийн туршид хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлж асан Хятад зэрэг 60 орчим улсын хүн амын тоо дээд цэгтээ хүрч, одоо буурах налуу руу ороод байгаа билээ.
Тухайлбал өнгөрсөн оны байдлаар Энэтхэг улс 1.44 сая хүн амтай болсноор 1.42 тэрбум хүн амтай Хятад улсыг ардаа орхин дэлхийн хамгийн олон хүн амтай улсын жагсаалтыг тэргүүлэх болсон юм.
Ази тивийн орнуудад хүн ам буурч байгаагаас гадна Америк тивийн хүн амын өсөлт удаашралтай байгаатай зэрэгцэн 2100 он гэхэд Сахарын цөлөөс өмнөх Африкийн орнуудын хүн ам дэлхийн хүн амын гуравны нэгийг эзэлнэ гэх таамаглалыг НҮБ мөн гаргасан байна.
Тодруулбал, Ангол, Төв Африкийн бүгд найрамдах улс зэрэг есөн улс ойрын 30 жилд хүн ам нь одоогийнхоос даруй хоёр дахин өснө гэж таамаглажээ.
Өнгөрсөн онд дэлхийн төрөлтийн түвшин 2.25 болж, хөгжингүй орнуудын нөхөн үржихүйн түвшин гэж хүлээн зөвшөөрөгдсөн 2.1-ээс доош унах төлөвтэй байгаа улс орнуудын тоо өсөх хандлагатай байна гэж НҮБ мэдэгдэв.
Төрөлтийн түвшин гэдэг нь нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоог хэлж буй хэрэг бөгөөд нөхөн үржихүйн түвшин нь одоогийн хүн амыг хадгалахад шаардлагатай төрөлтийг хэлдэг аж.
Эх сурвалж: SBS Biz
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй