Франц улс цэргүүдээ Шинэ Каледонид оруулжээ
5 сарын 16. 12:550

Шинэ Каледонид үймээн самуун дэгдсэн тул Франц улс тус арал руу цэргээ оруулсан тухай Ерөнхий сайд Габриэл Атталь сайд нарын шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгдлээ. Энэ тухай телевизийн ВFMTV суваг мэдээлжээ.

“Францын армийн цэргүүд Шинэ Каледонийн боомтууд, нисэх онгоцны буудлуудын аюулгүй байдлыг хангах үүднээс Францын армийн цэргүүдийг тэнд байрлуулсан” гэж Ерөнхий сайд хэлсэн байна. Түүний ярьснаар, далайн чанад дахь нутаг дэвсгэрийн дээд комиссар Луи Ле Фран цэргийн нэмэлт хүч илгээх хүсэлт тавьжээ. Мөн тэрбээр тус арал дээр ТикТок сүлжээг хаахыг тушаасан байна.

Парисын цагаар өчигдрийн 20:00 цагаас эхлэн Шинэ Каледонид онц байдал зарласан бөгөөд уг шийдвэр 12 хоногийн хугацаанд үйлчлэх ажээ. Мөн өнөөдөр Ерөнхийлөгч Э.Макрон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг зарлан хуралдуулах гэж байна.

Болсон явдлыг дурдвал, даваа гарагт Нумеа хотод эхэлсэн тайван жагсаал цуглаан хэсэг хугацааны дараа үймээн самуун өргөжиж, танхай этгээдүүд дэлгүүрүүд, эмийн сангууд, ШТС руу дайрч тонон дээрэмджээ. Үймээний үеэр 22 настай цагдаагийн ажилтан болон өөр 3 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртсэний дотор олон арван цагдаагийн ажилтнууд байна.

Үймээнд оролцогчдын дунд насанд хүрээгүй хүүхдүүд олон байсан бөгөөд тэд Францын парламентаар хэлэлцэж буй хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм. Хуулийн төсөлд “Шинэ Каледонийн нутаг дэвсгэрт 10-аас дээш жил амьдарсан хүмүүст сонгуульд оролцох эрх олгоно” гэж заалт орсон байна. Үүнийг тусгаар тогтнолыг дэмжигч канаки гэдэг уугуул омгийнхон эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулжээ. Учир нь, сүүлийн 20 жилийн хугацаанд тус аралд ирж суурьшсан европчууд сонгуулийн эрхтэй болох аваас уугуул иргэд цөөнх болж хоцорно гэж тэд болгоомжилж байгаа аж.

Одоо хэрэгжиж хуулиар бол, 1998 оны Нумеагийн гэрээг байгуулах үед сонгогчдын нэрсийн жагсаалтад байсан иргэд ба тэдний үр хүүхдүүд сонгуульд оролцох эрхтэй байгаа юм.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50