Э.Блинкен Газад гал зогсоох хэлэлцээ хийхээр Египетийг зорино
9 сарын 17. 12:130

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ойрх Дорнод дахь бүс нутгийн гол түншүүдтэй хийж буй хамтын ажиллагааны хүрээнд Газын зурваст гал зогсоох тухай шинэчилсэн саналыг танилцуулахаар мягмар гарагт Египет улсыг зорино гэж Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Мэтью Миллер мэдээлжээ.

Тэрбээр даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, "Бид энэ саналын агуулгын талаар бүс нутгийн түншүүдтэй, ялангуяа Египет, Катар улсуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд эл санал нь талуудыг эцсийн тохиролцоонд хүргэж чадна гэдгийг баталгаажуулахыг зорьж байна гэжээ.

Шинэчилсэн саналыг яг хэдийд танилцуулах талаар АНУ хараахан мэдээлээгүй байгаа боловч албаны эх сурвалжийн мэдээлснээр ойрын үед танилцуулах аж. Энэхүү санал нь АНУ, Катар, Египет улсуудын зуучилж буй яриа хэлэлцээг хэдэн сарын туршид мухардалд оруулаад байгаа гол асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгджээ. Түүнчлэн Израил, ХАМАС-ын дайны галыг зогсоох, 2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израил руу гэнэтийн дайралт хийх үеэрээ барьцаалсан хүмүүсийг суллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Э.Блинкен Каирт Америк-Египетийн стратегийн яриа хэлэлцээний хуралдааныг Египетийн Гадаад хэргийн сайд Бадр Абделаттитай хамтран даргална. Тэрбээр мөн Египетийн удирдлагатай уулзаж, Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан бүх хүний суллах, Палестины ард түмний зовлон шаналлыг арилгах, бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тавьж буй хүчин чармайлтын талаар хэлэлцэнэ гэж М.Миллер мэдээлжээ.

Дайн эхэлснээс хойш Э.Блинкен Ойрх Дорнодыг 10 дахь удаагаа зорьж байгаа бөгөөд тэрбээр энэ удаад Израилын удирдлагатай яриа хэлэлцээ хийхээр тус улсад саатахгүй байна.

Э.Блинкен Израилын сөрөг хүчний тэргүүн, Ерөнхий сайд асан Яир Лапидтай даваа гарагт Вашингтонд уулзжээ. Төрийн департаментэд болсон уулзалтын дараа Я.Лапид сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, Израил улс барьцаалагдсан хүмүүсийг суллахын тулд тохиролцоонд хүрч, Газын зурваст дайныг зогсоох хэрэгтэй гэж хэлээд, улс төрийн ямар ч үйл явц, үймээн самуун энэ хэлэлцээрт нөлөөлөх ёсгүй гэж цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04