Венесуэлийн сонгууль: Мадуро хүндхэн сорилттой тулгарч байна
7 сарын 29. 11:060

Ням гарагт венесуэлчүүд ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр санал авах байруудыг зорилоо. Одоогийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн хувьд өрсөлдөгч Эдмундо Гонсалес Уррутиаг ялж, гурав дахь удаагаа сонгогдохыг зорьж байгаа юм.

Энэ удаагийн сонгуульд Венесуэлийн 21 сая орчим сонгогч саналаа өгнө. Санал хураалтын үеэр хилийн хяналтыг чангатгаж, жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон бөгөөд аюулаас хамгаалах хүчний олон арван мянган алба хаагчийг байршуулсан байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен санал хураалтын өмнө мэдэгдэхдээ, Вашингтон сонгуулийн дүнг урьдчилан дүгнэхгүй гэж мэдэгдсэн хэдий ч ардчилсан зарчмыг хүндэтгэхийг намуудад уриалжээ.

Сонгуульд 61 настай Н.Мадуро 74 настай, дипломатч асан Э.Уррутиатай өрсөлдөж байна. Э.Уррутиаг “чавизм”-д учирч буй хамгийн том аюул занал гэж үздэг байна. Уг популист хөдөлгөөнийг одоогийн Ерөнхийлөгчийн өмнөх удирдагч, зөвлөгч Уго Чавес үүсгэн байгуулсан юм.

Сонгуулийн өмнө явуулсан санал асуулгуудын дүнгээс харахад, Н.Мадуро сонгогчдын дэмжлэгээр Э.Уррутиагаас хоцорч байгаа боловч одоогийн Ерөнхийлөгч ялахын тулд төрийн байгууллагуудын үнэнч байдалд найдаж байна.

Дангаар ноёрхох байдал нэмэгдэж буй энэ үед шүүмжлэгчдээ шоронд хорьж, дарамталсан гэж буруутгагдаж буй Н.Мадуро венесуэлчүүдэд хандан “Саналаа өг, саналаа өг, саналаа өг, тэгвэл энх тайван ялах болно” гэж олон нийтийн сүлжээгээр дамжуулан уриалжээ. Тэрбээр ням гарагт саналаа өгснийхөө дараа санал хураалтын дүнг хүндэтгэнэ гэдгээ амласан байна. Сонгууль болохоос хэд хоногийн өмнө Н.Мадуро санал хураалтын дүн “энх тайван эсвэл дайны” аль нь ирэхийг тодорхойлно гэж хэлжээ.

Харин түүний өрсөлдөгч Э.Уррутиа эх орон нэгтнүүддээ хандан “ирээдүйгээ өөрчлөхийн тулд” сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан байна. Тэрбээр Мариа Корина Мачадог шүүхийн шийдвэрийн дагуу сонгуульд өрсөлдөх эрхээ 15 жилээр хасуулсны дараа дөрөвдүгээр сард сөрөг хүчний эвслийг төлөөлөхөөр болсон юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18