В.Зеленский: F-16 сөнөөгч онгоцуудыг ашиглаж эхэлсэн
8 сарын 5. 10:510

Украины нисгэгчид F-16 сөнөөгч онгоцуудыг улс орныхоо нутаг дэвсгэрт ажиллагаанд ашиглаж эхэлсэн гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский ням гарагт мэдэгджээ. Энэ нь Оросын цэргүүд довтолсноос хойш 29 сар гаруйн дараа АНУ-д үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцуудыг Украинд нийлүүлснийг баталж байна.

Украины тал F-16-г авахын тулд удаан хугацааны турш лоббидож ирсэн бөгөөд В.Зеленский нэгэн агаарын цэргийн баазад нисгэгчидтэй уулзах үеэрээ уг онгоцуудыг ашиглаж эхэлснийг зарлажээ. Ийнхүү мэдэгдэх мөчид цэргийн баазын зогсоолд хоёр ийм онгоц зогсож, дээгүүр нь хоёр онгоц нисэж байгааг харуулсан байна.

“F-16 онгоцууд Украинд байгаа. Бид үүнийг хийж чадсан. Эдгээр тийрэлтэт онгоцуудыг нисгэх ур чадварыг эзэмшиж, хэдийнэ нисгэж эхэлсэн залуусаараа би бахархаж байна” гэж В.Зеленский хэлжээ. Аюулгүй байдлын үүднээс мэдэгдэл хийсэн газрын талаар мэдээлэхгүй байхыг эрх баригчид Ройтерс агентлагаас хүссэн байна.

Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырский тийрэлтэт онгоцууд ирснийг сайшааж, тэдгээрийг авахын тулд "24/7" ажиллаж буй Ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүст талархал илэрхийлжээ. “Эдгээр онгоцыг хүлээн авснаар Украины цэргүүдийн амийг аврах болно. Энэ нь илүү олон эзлэн түрэмгийлэгчдийг устгана гэсэн үг” гэж тэрбээр хэллээ.

Сөнөөгч онгоцууд ирсэн нь Украины хувьд чухал үйл явдал болсон бөгөөд гэхдээ хэдэн онгоц бэлэн байгаа, агаарын довтолгооноос хамгаалах болон байлдааны ажиллагааны талбарт ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй хэвээр байна. Оросын зүгээс тэдгээрийг байрлуулж болзошгүй баазуудыг онилон сөнөөх болно гэдгээ мэдэгджээ.

Америкийн “Lockheed Martin” компанид үйлдвэрлэсэн F-16 онгоцууд нь байг устгах чадвар, олон газарт ашиглах боломжтой байдлаараа удаан хугацааны турш Украины талын сонирхлыг татсаар ирсэн юм. Эдгээр онгоц нь 20 мм-ийн их буугаар зэвсэглэсэн бөгөөд тэсрэх бөмбөг, пуужин тээх чадалтай.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18