Солонгос, Монголын эдийн засгийн түншлэлийн албан ёсны хоёрдугаар хэлэлцээ болж байна
5 сарын 21. 12:070

Солонгос, Монгол хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг дүгнэх албан ёсны хоёрдугаар хэлэлцээ Улаанбаатар хотод энэ сарын 21-нээс 23-нд болж байна.

БНСУ-ын Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний яамнаас өнөөдөр(5.21) мэдээлснээр, Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний яам, Стратеги, сангийн яам, Хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн яам, Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэлэлцээч Ю Боб Мин тэргүүтэй Далай тэнгис, загас агнуурын яам багтаж байгаа гэнэ.

Тэдэнтэй Монголын Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид бараа, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, төрийн худалдан авалт, оюуны өмчийн эрх, хамтын ажиллагаа, байгаль орчин зэрэг чиглэлээр хэлэлцэх аж.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бол чөлөөт худалдааны хэлэлцээртэй ижил, бусад улстай харилцан хөгжин цэцэглэх зорилгоор хамтын ажиллагааны элементүүдийг онцолсон тариф хасах зэрэг зах зээл нээх үйл ажиллагааг багтаасан худалдааны гэрээ юм.

Монгол улс зэс, болд, уран, газрын тос зэрэг ашигт малтмал, эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд эхний аравт жагсдаг билээ.

Нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулах нь дэлхийн хэмжээнд өндөр технологийн аж үйлдвэрийн өрсөлдөх чадвараа бататгах гол түлхүүр гэж тооцож байгаа өнөө үед Солонгос нийлүүлэлтийн сүлжээг нь бэхжүүлэх гол түнш хэмээн Монголд онцгой анхаарал хандуулж байна.

Иймд Солонгос-Монголын ЭЗТХ-ийг байгуулснаар солонгос бүтээгдэхүүний экспортод өрсөлдөх чадвар сайжирч, дотоодын үйлчилгээний зах зээл өргөжин тэлнэ гэж Солонгосын Засгийн газар үзэж байна.

Мөн тус хэлэлцээрийн үр дүнд Монгол улс Хятад, Япон зэрэг том орнуудаас эдийн засгийн хувьд хараат байдлаас ангижрах, худалдаагаа төрөлжүүлэх ашигтай гэж таамаглаж байгаа юм.

БНСУ-ын Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний яамны мэдээлснээр “Энэ удаагийн албан ёсны хэлэлцээгээр хоёр тал өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Сөүл хотноо болсон анхны хэлэлцээгээр хэлэлцсэн зүйлд үндэслэн салбар тус бүрийн асуудлыг цэгцэлнэ. Бид мөн байр суурийн зөрүүг шийдвэрлэх арга замыг эргэн харж, хэлэлцээг бодитой болгоно" гэжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33
Есөн настай мото тамирчин олон улсын тэмцээнийхээ бэлтгэл дээр нас барлаа
02024-6-20 12:55
БНАСАУ, ОХУ дайн дэгдвэл нэн даруй нэгнээ дэмжинэ
12024-6-20 12:34
Хиймэл оюун ухаан хамгийн түрүүнд санхүүгийн салбарыг орлоно
2024-6-20 11:46